-
Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороог удирдана

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандаг-Очир Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор тус байнгын хороо түр хугацаанд даргагүй явж байсан билээ. Тэгвэл өнөөдөр өмнөх засгийн газарт Сангийн сайдаар ажилласан байсан Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохоор боллоо. Ингэхдээ ТББХ-ны 21 гишүүнээс 17 буюу 81 хувь…
-
Удаан хуралдаагүй Нийслэлийн МАН ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нийслэлийн Монгол Ардын нам хуралдахаар болжээ. Хурал өглөөний 09:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэнэ. Нам дотроо томдоо тооцогдох Нийслэлийн намын хороо чухам ямар асуудлаар хуралдах нь одоогоор тодорхой биш байна. Нийслэлийн МАН-ын даргаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ажилладаг. Түүний нам доторх албан тушаалд УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын…
-
“Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ

“Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд буй. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж авах ёстой гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна. “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон…
-
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байна. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ нь эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа…
-
Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмж, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцно

Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Тус тогтоолоор багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор боллоо. Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 01-нээс тооцож санхүүжүүлэхийг…
-
Монгол Улс Казахстан улстай газрын тос, цөмийн энергийн чиглэлд санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийж байна. Энэ хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах санамж бичгүүд байгууллаа. Монгол Улс…
-
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдолтой ЗГ танилцаж байна

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа 20 орчим асуудал хэлэлцэж байна. Үүнд: -Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт -Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нарагаас санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай…
-
Төрийн ордонд ахин нэг зодоон болов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Х.Ганхуяг гишүүнийг асуултад хариулах үеэр Г.Очирбат гишүүн таслав. Үүний улмаас тэд хоорондоо маргасан юм. УИХ-ын гишүүн Г.Очирбат: -Дотоодын үйлдвэрлэгч нарт олгодог бар кодыг чинь хилийн чанадад шошго дээрээ наагаад оруулаад ирдэг болчихсон. Алийг нь үндэсний үйлдвэрлэл гэж ялгах…
-
Б.Найдалаа: Цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүй

Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнууд ажил хаяхаар өнгөрсөн 7 хоногт жагсаж эхэлсэн. Гэвч төв талбай дээрх төрийн байгууллагуудын өдөрлөгөөс болж, эрчим хүчний салбарынхан жагсаалаа үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа юм. Тэгвэл салбарын сайд Б.Найдалаа эрчим хүчний үнийг зохистой түвшинд нэмэхээс өөр аргагүй гэдгээ мэдэгдэв. Эрчим хүчний үнийг төрөөс хэт удаан хугацаанд зохисгүй байдлаар барьж ирсэнтэй…
-
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-нд төв талбайд болно

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Улаанбаатар хотын төв талбайд тоглолтоо толилуулна. Тодруулбал, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 200 гаруй уран бүтээлч дөрөвдүгээр сарын 28-наас…