-
Хүүхэд хүчиндсэн, садар самуунд уруу татсан этгээдийг илрүүлжээ

С.Д гэх хүн 2023 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай А.А-гийн фэйсбүүк хаяг руу зурвас бичин харилцаж, улмаар бэлэг эрхтнийхээ зургийг үзүүлж, нүцгэн зураг, бичлэгээ явуулахыг шаарджээ. Түүгээр ч зогссонгүй, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон байна. Хүүхдэд садар самуун сурталчилж, уруу татсан түүнд цагдаагийн байгууллага энэ оны 7 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай…
-
Хүүхдийн эрх зөрчсөн 51 иргэнийг 15 сая төгрөгөөр торгов

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.690, мөрдөн байцаалтын 2.692 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад 505 хэрэг хүргүүлжээ. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 200, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 11,…
-
“АПУ” компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Хүн төрөлхтний мянга, мянган жил бүтээсэн соёл, мэдрэмж, амтыг Монголдоо урласан “АПУ” компанийн зуун жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “АПУ” компанийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Нийт 2400 гаруй ажиллагсадтай тус компани дотоодын 15 мянга гаруй малчин, тариаланч, худалдаа, үйлчилгээний салбарын хүндэт харилцагчдын хамт, олон улсад хүлээн…
-
Швейцарын Ерөнхийлөгч музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын төрийн анхны айлчлал үргэлжилж байна. Хүндэт зочин Чингис хаан үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн, ХХ зууны эхэн хүртэлх хаад, Монголын түүхийг өгүүлсэн үнэт үзмэрүүдийг үзэж сонирхлоо. Мөн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо 250 мянга гаруй хүнд толилуулсан…
-
Хүн дайрч хөнөөгөөд, зугтсан жолоочийг илрүүлэв

Өчигдөр /2024.08.02/ цагдаагийн байгууллагад “Эрдэнэт хотоос Булган аймаг руу гардаг зам дээр машинд мөргүүлсэн бололтой хүн байна” гэх дуудлага ирсэн байна. Тус мэдээллийн дагуу Булган аймгийн Цагдаагийн газар шалгахад, А1002 дугаартай улсын чанартай авто зам дагуу 45-50 орчим насны эрэгтэй хүн доошоо харан нас барсан байжээ. 54 настай, эрэгтэй “Г” автомашинд мөргүүлж, нас барсан байжээ. Түүнийг иргэн Д “Prius-20”…
-
Цэцээгүн, Дугуйцагааны явган аяллын замыг чөлөөлөв

Сүүлийн үед цаг агаарын эрс тэрс (салхи, шуурга, хүчтэй аадар) үзэгдлийн нөлөөгөөр Богдхан уулын дархан цаазат газрын зарим хэсэгт мод, бут, сөөг их хэмжээгээр хугарч унах, зам жим хаах явдал гарсаар байна. Богд уулын явган аяллын зам, маршрут ийм байдлаар хаагдан, иргэд, аялагчид ууланд алхахад хүндрэл үүсэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан, аялагчид Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын…
-
Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалттай

Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалт өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд 13:00 цагаас эхэлнэ. 2 жил тутамд болдог энэ уулзалтад гадаад улсад ажиллаж амьдарч буй 800 гаруй хүн оролцож байна. “Хилийн чанад дахь монголчуулын зөвлөл” НҮТББ анх 2014 онд энэ уулзалтыг зохион байгуулжээ. Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа олон холбоо, зөвлөлийг төр засагтай холбох, гадаадад…
-
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 8 дугаар 2-4-нд анх удаа төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердыг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан…
-
Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 8 дугаар сарын 2-4-нд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн “Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. “Энхтайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол болон хүмүүнлэг зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа…