-
Х.Ганхуяг: Тэгсэн мөртлөө эмчилгээнд зарцуулах мөнгө байхгүй гээд байх юм

Хувийн зарим эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилт дууссантай холбогдуулан, УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хурлын үеэр амралт, сувилалд ЭМДС-гаас зарцуулдаг мөнгөний талаар хөндөгдлөө. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Эрүүл мэндэд нь биш, амралт сувилалд нь мөнгө гараад байдаг. Амралт сувилалд, эмчилгээнд хэдийг зарцуулсан бэ? Аудитын тайлангаар дүүрэн зөрчил. Илрүүлсэн зөрчил дээр ямар ямар арга…
-
Ц.Даваасүрэн: Энэ чинь одоо Ерөнхийлөгчийгөө буруу юм хийсэн гээд сууж байх юм

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв. Энэ үеэр шахмал түлшний үйлдвэрийн хөрөнгө оруулалт, алдагдалтай холбоотой асуудал сөхөгдлөө. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: -Өвлийн утаа эхэллээ. Шахмал түлшний үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт эхэндээ үнэхээр үр дүнтэй байсан. Улаанбаатарчууд бүгдээрээ мэдэж байгаа. Одоо бол байхгүй болсон. “Эрдэнэс Тавантолгой”-гоос бараг 1.1 их наяд төгрөгийн…
-
Ц.Даваасүрэн: Дампуурчихсан мөртлөө дампуурлыг нь зарладаггүй нэг банк байна аа

Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнд УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр санаа тавилаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -ЭМДС, НДС-гийн 120 гаруй тэрбум төгрөгийг ”Чингис хаан” банкинд хэний зөвлөмж, шийдвэрээр байршуулсан бэ. Энийг хэн, хэзээ, яаж олж авах вэ. Хэн үүнд хариуцлага хүлээх вэ? “Капитал”, “Чингис хаан” банкнаас мөнгө олж авч чадсан уу? Одоо үлдэгдлээ…
-
Шалган нэвтрүүлэх товчоо, хулгайн замуудыг хянаж байна

Нийслэлийн хэмжээнд хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Үүнтэй холбогдуулан, Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Экологийн цагдаагийн алба, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газрын албан хаагчид хяналт шалгалт хийж байна. Тэд Баянзүрх, Багануур, Багахангай,…
-
Үерийн 800 метр далан байгууллаа

Улаанбаатар хотын Жаргалантын амнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллыг үерт автуулах эрсдэл үүсдэг. Иймээс энд өнгөрсөн 7 дугаар сарын 30-наас үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж эхэлсэн юм. Тус даланг хоёр сувагтайгаар буюу хоёр байршилд хийж байгаа аж. Хоёр дахь сувгийн 800 метр даланг өнөөдөр бүрэн дуусгалаа. Геодез,…
-
240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орууллаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаанаас бүрджээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус цэцэрлэгийг “Огторгуйн тулаас” ХХК барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хувьд хяналт тавьсан байна.
-
“Тавантолгой түлш”-ийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэв

“Тавантолгой түлш” компанийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг УИХ хэлэлцээд, дэмжлээ. Энэ компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийслэлийн өмчид шилжүүлэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш” компанийг байгуулж, зардлыг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргасаар ирсэн байна. Одоо нийслэлийн өмчид шилжүүлснээр “Тавантолгой түлш” компанийн зардлыг нийслэл хариуцна. …
-
Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 188 метр шугам хоолой угсарч дууслаа

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд таван байршилд хөрсний ус гарч, Эрдэнэтолгойн гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүссэн. Улмаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ус зайлуулах шугам хоолойг хийх, усны урсцыг зогсоох ажлыг ГУББГ-аас эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр ГУББГ-аас 188 метр урт борооны ус зайлуулах шугам, 17 байршилд…
-
Б.Энхбаяр: Гадаадын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт очдог

УИХ өчигдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадаадын зээл, тусламжийн зарцуулалтын тайланг шүүмжиллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гадаадаас авч байгаа зээл, тусламжийн зардлыг улсын төсөвт зардал гэж тооцохгүй байх тухай асуудлаар шийдвэр гаргаж байна. Гадаад улсаас авч байгаа…
-
Г.Дамдинням: Засгийн газар тун хангалтгүй байна. Сайд нар хариуцлагагүй байна

УИХ-ын өчигдрийн чуулганаар “Авлига” хороолол, усан парктай холбоотой асуудлыг Г.Дамдинням гишүүн тодрууллаа. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: -“Авлига” хорооллын хүмүүс яагаад даналзаад байгаа юм. Яагаад цуцалж болохгүй байгаа юм. Ард түмний нүдэн дээр газрын наймааны бэлгэ тэмдэг болоод сүндэрлээд байгаа энэ замбараагүй байдал хаа нэг газарт очиж зогсох ёстой байхгүй юу? Усан парк барина гэж төрөөс…