-
НЗД-ын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо.…
-
Говь-Алтайн засаг даргын үүргийг Г.Чинбат гүйцэтгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Гомбосүрэнгийн Чинбатыг томиллоо. Тус аймгийн засаг дарга Очирбатын Амгаланбаатар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тул засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн засаг даргын орлогч Г.Чинбатад Ерөнхий сайд…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНКУ-ын Астана хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны долдугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү,…
-
Сөрөг хүчнийг сөрөх арга

Х.Болормаа Өнгөрсөн 4 жилийг хийсэн юмгүй өнгөрөөсөн АН ирэх 4 жилийг ихээхэн үр дүнтэй өнгөрүүлэх боломж олдож байна. 76 гишүүнтэй парламентад 11-үүлээ 14%-ийг эзэлж байсан тэдэнд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ч боломж олдоогүй. Харин 126 гишүүнтэй парламентад 42-уулаа болсон тэд 33%-ийг бүрдүүлж байгаа учир сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлэх боломжтой. Сөрөг хүчнийг үгүйлсэн, нэг намын…
-
Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх…
-
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 12.4%-иар өсжээ

Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд иргэн, хуулийн этгээдээс гаргасан, гэмт хэргийн талаарх 64.570 гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар өсжээ. Нийт гомдол, мэдээллийн 78.2 хувь нь нийслэлд, 21.8 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүний 98.3 хувийг цагдаа, 0.05 хувийг тагнуул, 1.6 хувийг нь Авлигатай тэмцэх газар шалгасан байна.
-
Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг өнөөдөр томиллоо. Өмнөх дарга Я.Содбаатар нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм. ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг санхүү-эдийн засагч 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын…
-
Интерполоор сурвалжлагдаж байсан иргэнийг Киргиз улсаас баривчиллаа

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “У”-г Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрт саатуулан баривчилж, шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна. Дээрх этгээд нь 2023 онд Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах…
-
УИХ-ын гишүүнээр сонгогдсон найман хүнийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болж, Сонгуулийн Ерөнхий Хороо 2024 оны зургаадугаар сарын 30-нд Улсын Их…
-
П.Сайнзоригийн оронд Хөгжлийн банкны экс захирал Н.Мандуулыг томилохоор яригдаж байна

Хотын нэгдүгээр орлогч П.Сайнзоригийн оронд Хөгжлийн банкны экс захирал Н.Мандуулыг томилохоор яригдаж байна Энэ удаагийн парламентын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 11 дүгээр тойрогт Хотын дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ялалт байгуулж, парламентын гишүүнээр сонгогдсон. Тэгвэл П.Сайнзоригийн оронд Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч даргаар Хөгжлийн банкны захирлаар нийтэд танигдсан Нямандэлэгийн Мандуулыг томилох гэж байгаа тухай эх сурвалж…