-
Сонгогчдын нэрсийн жагсаалтад 2.246.511 сонгогч бүртгэлтэй байна

Орон нутгийн сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 2.246.511 сонгогч бүртгэгдсэн байна. Энэ тоо сонгуулийн санал авах өдрийг хүртэл бага зэрэг өөрчлөгдөнө. Учир нь нас барсан сонгогчийг хасна, сонгуулийн санал өгөх насанд хүрсэн иргэн нэмэгдэнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын…
-
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 8 дугаар сарын 20-21-нд төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа П.Мусар, нөхөр Др. Алеш Мусар нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны…
-
Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг…
-
“Монкон групп” ХХК хөрсний усаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шахжээ

“Монкон групп” ХХК барилгын талбайгаас ундарсан хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг Геодез, усны барилга, байгууламжийн газар энэ сарын 18-ны өдөр илрүүлэн, зогсоож, холболтыг салгасан. Гэвч тус компани 8 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө уг барилгын талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан, хөрсний усаа шахжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын ажилтнууд өнгөрсөн…
-
Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын…
-
Хосолсон сургалтын жишиг цахим танхим байгуулав

Боловсролын яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 14-р сургуульд цахим танхим байгуулж, өнөөдөр нээв. Уг төсөл нь гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа сургуулиудыг өргөтгөх, иж бүрэн тоног төхөөрөмж, тавилгаар хангах замаар хүчин чадлыг нь үе шаттай нэмэгдүүлэх зорилготой. Энэ онд нийслэл дэх гурван ээлжийн эрсдэлд буй 47 сургуульд хосолсон…
-
“Таван богд Тоёота” ХХК бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгууллаа

ТЦА-ны баруун талд байрлах “Таван богд” группын охин компани болох “Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгууллаа. Тодруулбал, энэ сарын 19-ний 20:30 цагт ГУББГ-т Сэлбэ голын орчмын борооны ус зайлуулах шугамаас бохир үнэртэж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу холбогдох албаны шалгалт хийхэд “Таван…
-
“Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялагчид замдаа гарлаа

Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойн хүрээнд монгол, орос залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллын нээлт өнөөдөр ҮБХИС-ийн жагсаалын талбайд боллоо. Энэ ёслолд ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал С.Ванчинхүү, ҮБХИС-ийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, бригадын генерал С.Дашзэвэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд яамны цэргийн атташе, хошууч генерал П.В. Петрунин, Бүх Оросын дайнд оролцсон…
-
32.481 хүүхдийг шинээр цэцэрлэгт хуваарилжээ

Нийслэлийн цэцэрлэгүүдэд 2024-2025 оны хичээлийн жилд явахаар бүртгүүлсэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт бүртгүүлсэн утасны дугаар луу нь мэссэжээр мэдээлэл илгээж эхэллээ. Уг мэссэжийг хүлээж аваад, хуваарилсан цэцэрлэгт хүүхдээ хамруулахыг зөвшөөрч байгаа бол 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн, тухайн цэцэрлэгтээ очиж, бүртгэлээ баталгаажуулан, гэрээ байгуулаарай. 1 дүгээр шатанд “И-Монголиа”-гаар дамжуулан, 2-5 насны нийт 142.150 хүүхэд…
-
Агнасан тарвагаа нуугаад, зугтжээ

Богдхан уулын дархан цаазат газрын Зүүндэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид 2024.08.16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийх явцад 2378УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинд шаардлага тавьжээ. Уг машины жолооч шаардлага биелүүлэхгүй зугтсан байна. Уг машин байсан газрын ойр орчимд үзлэг хийхэд, тарвага буудаж хадан завсар нуусан байв. Байгаль хамгаалагчид энэ тухай Төв аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэн, хулгайгаар ан хийсэн иргэнийг тогтоон…