-
Монголд ашиглахыг хориглосон бодис хилээр нэвтрүүлжээ

Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтын гаалийн хяналтын бүсээр энэ оны 6 дугаар сарын 4-ний өдөр Triethanolamine гэх 5 кг бодис хууль бусаар оруулж иржээ. Уг бодис нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар “Жагсаалт батлах тухай (Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн…
-
Машинаар сум тээвэрлэсэн хүнийг яллагдагчаар татжээ

Монгол Улсын иргэн Ц.Ш энэ оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тоёота алфард” загварын машинаар сум тээвэрлэж яваад, баригджээ. Түүнийг “Green lake” хотхоны гадна талаас илрүүлсэн аж. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар 8 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг…
-
“Нүүдэлчин” наадам руу автобус үнэгүй явж байна

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын наадмыг зорих иргэдэд нийтийн тээврийн автобусаар төлбөргүй үйлчилж байна. Тус наадмыг зорих иргэд 8 дугаар сарын 16, 17, 18-ний өдөр 08:30-22:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд очвол “Сүхбаатарын талбай-Тайж хайрхны бэл” гэсэн хаягтай автобус бий. Энэ автобус таныг Тайж хайрхны бэлд хүргэнэ.
-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Сангийн сайд үг хэллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар танилцууллаа Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлт болох сонгуулийн холимог тогтолцоогоор анхны 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурал…
-
Цэргийн алба хаагчид ёсзүйн тангараг өргөлөө

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталжээ. Үүнтэй холбогдуулан тус дүрмийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч нарын “Цэргийн алба хаагчийн ёс зүйн андгай” өргөх ёслол энэ сарын 14-нд боллоо. Энэхүү ёслол, хүндэтгэлийн…
-
Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусна. Үүний дараа Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто замыг шинэчилнэ. Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх…
-
Байлдааны буудлагатай хээрийн сургуулилалт эхэллээ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт өнөөдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн байрлалд эхэллээ. 16 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ сургуулилалтад ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 37 дугаар мотобуудлагын бригад оролцож байна. “Сэлэнгэ 2024” энэ жил Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог.…
-
Төрийн байгууллагуудын машины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг 8 дугаар сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй, 50 хувийг оролцуулна. Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14.717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрийн 8000 нь улсын дугаарын дэвсгэрээ хөх өнгөөр сольжээ. Үүний 2199 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.…
-
Богдхан ууланд тарвага агнаад баригджээ

Богдхан уулын дархан цаазат газрын Өвөрзайсангийн аманд хэсэг иргэн 8 дугаар сарын 14-ний өдөр тарвага агнаад, үйлдэл дээрээ баригдлаа. Энэ хэргийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илрүүлж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн, шалгуулж байна. Тарвага агнах, Тусгай хамгаалалттай газар нутагт ан хийх хориотой. Зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5-д заасны дагуу эрүүгийн…
-
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, олон жил улс төржин гацсан төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэлээ

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өнөөдөр УИХ-д танилцууллаа. Эрхэм Монголчууд аа! Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монголчууд бид парламентын ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн Улсын Их Хурлын сонгуулийг сонгогчдын саналыг гээхгүй байх зарчимд суурилсан холимог тогтолцоогоор явуулж, хувь тэнцүүлсэн болон бүсчилсэн тойргоос сонгогдсон…