-
Тасарсан хуванцар хоолойг ган хоолойгоор солилоо

Улсын их дэлгүүрийн зүүн талын явган хүний гарцны ус зайлуулах хуванцар хоолой тасарчээ. Үүний улмаас лаг дүүрч, явган хүний гарцан дээр ус тогтон, хүн явахад хүндрэлтэй болсон байна. Геодез, усны барилга, байгууламжийн газар тэрхүү тасарсан хуванцар хоолойг ган хоолойгоор солилоо.
-
“Дахүрээ” захын дэргэдэх замыг засаж байна

Улаанбаатарт энэ зун бороо их орсны улмаас 65 дугаар цэргийн ангийн ойролцоох 3 байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар “Дахүрээ” захын дэргэдэх Эрдэнэтолгой гудамжны уулзвараас “Монбет” авто засварын төв хүртэлх зам дагуу ус байнга тогтож байна. Үүний уршгаар уг зам эвдэрч, том том нүх үүсээд байна. Тиймээс ундарч буй усны голдирлыг өөр тийш залж, уг замыг засаар боллоо.
-
Өмнөговийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн наймдугаар сарын 05-ны 128 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай болон аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын үе, үеийн алба хаагчид оролцсон юм. Өмнөговь аймгийн Онцгой…
-
Автобусаар соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 1065 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021 стандартын 6.13-д заасны дагуу “Тээвэрлэгч нь үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахын өмнө дотор, гадна талыг угаалгаж,…
-
33 их сургууль, 30 дээд сургууль, 1 коллеж үйл ажиллагаа явуулж байна

Дээд боловсролын салбарт өнгөрсөн хичээлийн жилд 33 их сургууль, 30 дээд сургууль, 1 коллеж үйл ажиллагаа явууллаа. Эдгээрт нийт 145.345 оюутан суралцаж, 5112 багш, 6552 ажилтан ажиллав. Нийт их, дээд сургууль, коллежийн харьяалал: 16 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн, шашны байгууллагын сургалтын байгууллага байна. Их, дээд сургууль, коллежийн нийт суралцагчдын 55.1%…
-
14 хүн аврах хантаазгүйгээр завиар явж байжээ

Хөвсгөл аймгийн Ханх сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өдөр бүр Хөвсгөл нууранд завиар эргүүл хийж байна. Уг нуураар завиар аялж яваа гадаадын болон монгол жуулчдад аврах хантааз өмсөх, завины бүрэн бүтэн байдлыг шалгаж суух, аюулгүй байдлаа хангах заавар, зөвлөмж өгч байна. 8 дугаар сарын 6-ны өдөр гэхэд 56 иргэнд заавар, зөвлөмж өгч, аврах хантаазгүйгээр…
-
БНХАУ-ын тусламжаар Хөшигийн хөндийд их сургууль байгуулна

Засгийн газрын 2024 оны 7 дугаар сарын 17-ны хуралдаанаар ШУТИС-ийн харьяанд Олон улсын инженерийн сургуулийг ирэх 6 жилийн дотор байгуулахаар шийдвэрлэжээ. Уг сургуулийг цогцолбор байдлаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөшигийн хөндийд байгуулах юм байна. Энэхүү цогцолбор сургуулийг Дэлхийн жишигт нийцүүлж, “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд нарийн мэргэжлийн 38.000 инженер бэлтгэхээр зорьж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр 2030 он…
-
Сонсголонгийн замыг засаж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нисэхийн тойргоос “Монос”-ын уулзвар хүртэлх Сонсголонгийн авто замын нүхэн эвдрэлийг засаж байна
-
Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио Монгол улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт тус тус бараалхана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн…
-
Монгол эмэгтэй Бельгийн сонгуульд өрсөлдөнө

Болдын Оюунтүлхүүр гэх монгол эмэгтэй Бельгийн Вант Улсын дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Түүнийг Бельгийн төрийн сонгуульд тэргүүлж яваа намаас дүүргийн сонгуульд орохыг урьсан байна. Тэрээр энэ талаар “Европын төв болсон улсын сонгуульд уригдана гэдэг нь өөрийгөө таниулахын хажуугаар төрж өссөн Монгол Улсаа сурталчлах том боломж юм. Сонгогчдоос хамгийн их санал аван, тэргүүлж яваа намаас сонгуульд оролцохыг…