-
Түргэний голд хүнгүй машин урсаж байжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Түргэний голд машин урсаж байна” гэсэн дуудлага 8-р сарын 1-ний өдрийн 16:09 цагийн үед онцгой байдлын албанд иржээ. Уг дуудлагаар нийслэлийн Аврах ангийн албан хаагчид 17:10 цагт очиход, эзэмшигч нь тодорхойгүй “Subaru Forester” загварын суудлын машин голын усанд живсэн байсан аж. Уг машиныг татан гаргахад 30 минут зарцуулжээ.
-
Онцгой комисс: Улаанбаатарт ус тогтдог 71 цэг байна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас яг одоо цаг үеийн нөхцөл байдлын талаараар мэдээлэл хийж байна. Э.Батбаяр: -Яг одоо нийслэлийн хэмжээнд 5 дуудлагаар аврагчид ажиллаж байна. Үүний 4 нь Налайх, 1 нь Сонгинохайрхан дүүрэгт байна. Төвийн 6 дүүрэгт ус тогтдог 71 цэг байна. Үүнээс томоохон нь: Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Саппорогийн уулзвар орчимд ус зайлуулах шугам…
-
Богд ууланд аялагчдад сэрэмжлүүлж байна

Богдхан уулын дархан цаазат газрын нийт талбайн 53.1 хувь буюу 22.129 га талбайг ойн сан эзэлдэг. Үүнээс ойгоор бүрхэгдсэн талбайн 98.8 хувийг байгалийн ой эзэлж байна. Энэ ойг бүрдүүлэгч гол мод нь шинэс, гацуур, хуш юм. Ойн 59 хувь нь хөгшин, 25 хувь нь дунд насных байна. Аянга цахилгаан, бороо, үерийн усаар хөрс угаагдах, салхины нөлөө, цэвдэг…
-
Цэцээгүн, Дугуйцагааны явган аяллын замыг чөлөөлөв

Сүүлийн үед цаг агаарын эрс тэрс (салхи, шуурга, хүчтэй аадар) үзэгдлийн нөлөөгөөр Богдхан уулын дархан цаазат газрын зарим хэсэгт мод, бут, сөөг их хэмжээгээр хугарч унах, зам жим хаах явдал гарсаар байна. Богд уулын явган аяллын зам, маршрут ийм байдлаар хаагдан, иргэд, аялагчид ууланд алхахад хүндрэл үүсэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан, аялагчид Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын…
-
Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалттай

Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалт өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд 13:00 цагаас эхэлнэ. 2 жил тутамд болдог энэ уулзалтад гадаад улсад ажиллаж амьдарч буй 800 гаруй хүн оролцож байна. “Хилийн чанад дахь монголчуулын зөвлөл” НҮТББ анх 2014 онд энэ уулзалтыг зохион байгуулжээ. Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа олон холбоо, зөвлөлийг төр засагтай холбох, гадаадад…
-
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 8 дугаар 2-4-нд анх удаа төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердыг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан…
-
Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 8 дугаар сарын 2-4-нд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн “Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. “Энхтайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол болон хүмүүнлэг зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа…
-
2 айл нүүлгэж, 11 хүнийг уснаас авраад байна

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 17:00 цагийн байдлаар үер, устай холбоотойгоор Налайх дүүрэгт-5, Хан-Уул дүүрэгт-2, Сонгинохайрхан дүүрэгт-1, Баянгол дүүрэгт-1, Баянзүрх дүүрэгт-1, Багануур дүүрэгт-1 нийт 11 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. НОБГ-аас нийт 113 алба хаагч, 14 автомашин, 13 помпоор 466 тн ус соруулж, 25 метр шуудуу ухаж, 2 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 11 иргэдийг аюулгүй бүсэд гаргав. Дээрх дуудлагын 6…
-
60 м далан байгуулж, 40 м шуудуу ухав

Нийслэлийн хэмжээнд 22:00 цагийн байдлаар Налайх дүүрэгт-5, Хан-Уул дүүрэгт-2, Сонгинохайрхан дүүрэгт-1, Баянгол дүүрэгт-1, Баянзүрх дүүрэгт-2, Багануур дүүрэгт-4, нийт 15 удаагийн үер, усны дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс ажиллаж дууссан 9, заавар, зөвлөмж өгсөн 4 дуудлага мэдээлэл байна. НОБГ-аас нийт 158 алба хаагч, 21 автомашин, 22 помптой 539.5 тн ус соруулж, 60 метр далан босгож, 40 метр шуудуу…