-
ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхзулыг томилов

Засгийн газар өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхзулыг томилов. Л.Мөнхзул хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, 2002-2019 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2019-2023 онд Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА байгууллагад төслийн багийн ахлагч, зөвлөх, шинжээч, 2023 оноос Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар…
-
Илгээлтийн багш нар 5200 сурагчид хичээл заажээ

Монгол Улсад боловсролын хүртээмжийг сайжруулж, хүүхэд бүрд хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бий болгох зорилготой “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрийн анхны элсэгч болох 13 залуу багш 2022-2024 оны хичээлийн жилүүдэд 7 аймгийн 8 сумын ерөнхий боловсролын сургуулиудад хоёр жилийн хугацаанд 5,200 гаруй сурагчдад хүрч ажилласан байна. Дэлхийн 60 гаруй оронд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш…
-
“Ачит-Ихт” ХХК-ийн цахилгаан, усыг хязгаарлажээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглаж байгаа “Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан талаараа Засгийн газрын гишүүдэд өнөөдөр мэдээлэл өглөө. Тус компанийн ашиглаж байгаа хүдрийн овоолго, катодын зэсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цахилгааны болон усны хязгаарлалт тавьжээ. Үүнтэй холбоотойгоор цөөрмийн ус нэмэгдэж, далангаас халих, уусмалын ууршилт температурын бууралтаас хамаарч…
-
Химийн олимпиадаас медаль хүртлээ

Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид 1 мөнгө, хүрэл медаль хүртэж, багаараа медальт байрт шалгарлаа. Батсуурийн Номин-Ундрах, мөнгөн медаль (“Орчлон” сургууль, 11-р анги) Анарын Амартүвшин хүрэл медаль (“Орчлон” сургууль, 11-р анги), Болдын Эрмүүнболд хүрэл медаль (“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль, 12-р анги) Мөнхбаатарын Одгэрэл хүрэл медаль (“Багатэнгэр” сургууль,…
-
Ял эдлүүлэхтэй холбоотой 3 гомдол прокурорт иржээ

Прокурорын байгууллага 7 дугаар сарын 22-26-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 372 гомдол, хүсэлт хүлээн авч, нийт 912 гомдол, хүсэлтийг хяналаа. Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар гаргасан 1, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 3 гомдлыг хүлээн…
-
“Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

“Агапе” христийн эмнэлэг, БНСУ-ын эмч нартай хамтран Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд шүдний эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийхдээ халдвараас хамгаалах дэглэм зөрчин, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах үйл ажиллагаа явуулсныг тус сумын шүдний эмч Х.Хонгорзул илрүүлэн, Эрүүл мэндийн яам, Нүүр, ам судлалын салбар зөвлөлд хандсан юм. Үүний дагуу ЭМЯ шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн дараах арга хэмжээг…
-
Гаалийн ажилтан хахууль авсан хэргийг шалгаж дуусжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 7 дугаар сарын 22-28-нд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоо 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 938 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг…
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг томилолтын хугацаа нь дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, 2023 онд хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан Төрийн…
-
207-р байрыг хүчитгэвэл зэврэх магадлалтай гэж дүгнэжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр энэ оны 1 дүгээр сард хий тээвэрлэж явсан машин дэлбэрэхэд, шатсан. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугч өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Өнөөдөр Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч…
-
“12 давхраас нэг хүн хөлөө унжуулаад суугаад байна”

“Алтай” хотхоны …. дүгээр байрны 12 давхраас нэг хүн хөлөө унжуулаад суугаад байна” гэсэн мэдээлэл өчигдөр /2024.07.29/ 21:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын албан хаагчид шуурхай очиж, уг хүний үйлдлийг таслан зогсоогоод, шалгаж байна. 22 настай Т сэтгэл гутралын улмаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 12 давхрын орцны цонхоор үсрэхийг завдсан…