-
Гадаадын хуурамч мөнгөн тэмдэгтийг банк сольж өгчээ

Прокурорын байгууллага 7 дугаар сарын 22-26-нд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Үүнд: -Иргэн Ц гадаад улсын хуурамч мөнгөн тэмдэгтийг “Х” банкны салбарт солиулж, гүйлгээнд оруулсан байна. Үүнтэй холбогдуулан, “Х” банкны салбарын захиралд Валютын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль…
-
9 настай хүүхдийг 5 настай хүүхэд машинаар дайрчээ

“Баянхонгор аймгийн Өлзийт суманд машин өнхөрч, хүүхэд дайруулсан байна” гэсэн дуудлага 7-р сарын 2-нд цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу шалгахад, иргэн Б-гийн “Аванте” маркийн машинд 5 настай хүүхэд сууж, доторх эд зүйлсийг нь оролдож байгаад, арааг нь салгажээ. Үүний улмаас уг машин өнхөрч, 9 настай хүүхдийг дайрч гэмтээсэн байна. Тухайн үед 3 хүүхэд харах хүнгүй байсан…
-
Gallery test
text text
-
Мэдээний гарчиг
Уламжлалт мэдээ бичих талбараар бичиж болно_
-
5 чиглэлийн автобусны маршрутыг түр өөрчлөв

Авто зам өргөтгөж, шинэчлэхтэй холбогдуулан, Нийтийн тээврийн бодлогын газар нийтийн тээврийн 5 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэр, Хасбаатарын гудамжны авто замыг 7 дугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу…
-
Түр хаасан авто замууд

Дулааны шугам сүлжээ татах, шинэчлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын 3 дүүргийн 9 байршилд авто зам хаагаад байна.
-
О.Алтангэрэл: Цагдан хорьсон хүн нас барсанд буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан иргэн нас барсан хэрэг гарсан юм. Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан 21 настай залуугийн бие муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ сарын 22-ны өдөр хүргэгдэн ирээд, 23-ны өдөр нас барсан байна. Ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг цагдаагийн албан хаагчдад зодуулсны улмаас амь насаа алдсан гэж үзэж…
-
260 айлын ногоон орон сууц барьж байна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд найман блок нийт 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь Баянхошуу дэд төвийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн барилгуудын каркас…
-
Санзайн замд ус зайлуулах шугам угсарч байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Санзайн зам, Арсогоотын автобусны буудал орчимд бороо, цасны ус зайлуулах хуванцар болон ган хоолой угсарч байна. Үүнтэй холбогдуулан, 7 дугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд уг замын хөдөлгөөнийг хаажээ.
-
О.Оюунчимэг: Улаанбаатарт орж буй бороо маргааш зогсоно

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Өнөөдөр буюу 7 дугаар сарын 25-ны 08:00 цагийн байдлаар Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар аадар орж байна. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөө шөнөдөө үргэлжилж ороод, маргааш 7 дугаар сарын 26-ны үдээс хойш зогсох төлөвтэй байна. 7 дугаар сарын 27-ноос агаарын…