-
Цэцэрлэгт явахаар 6.988 хүүхэд бүртгүүлээд байна

Нийслэлийн Боловсролын газар цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдийг 9 дүгээр сарын 5-15-ны 17:00 цаг хүртэл “И-Монголиа”-гаар дамжуулан, бүртгэж байгаа. Өнөөдрийн байдлаар 6.988 хүүхэд бүртгүүлээд байна. Үүнд: Багануур дүүрэг- нийт 213 Багахангай дүүрэг- нийт 28 Баянгол дүүрэг- нийт 920 Баянзүрх дүүрэг- нийт 1,823 Налайх дүүрэг- нийт 1606 Сонгинохайрхан дүүрэг- нийт 1,241 Сүхбаатар дүүрэг- нийт 732 Хан-Уул дүүрэг- нийт 1,400…
-
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Хөдөлмөрийн баатар цолыг: Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан, “Парис-2024”…
-
Өчигдөр 3 хүн угаартжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр бага насны хүүхэд, гэр бүлийн 2 гишүүний хамт угаартжээ. Тэдэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлснээр амь аврагдсан байна. Иймд иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэе. 1. Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх 2. Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх 3. Хүйтний эрч чангарахаас…
-
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн сургууль барьж эхэллээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун”, Ривер гарден” орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдөр 960 хүүхдийн сургууль барьж эхэллээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Тус хороонд харьяалагдах “Маршал таун”, “Ривер гарден”, “Скай гарден”, “Модунтаун хотхон” орчимд ямар ч улсын сургууль байхгүй. Ийнхүү…
-
Ирц ба хариуцлага

С.Энхжин Анхны 126 гишүүнтэй парламентын хамгийн хариуцлагагүй, хэнэггүй гишүүд тодров. МАН-аас жагсаалтын 6 дугаарт эрэмбэлэгдэн, гишүүн болсон Д.Ганмаа хэмээх эмэгтэй тэднийг “хошуучилжээ”. Тус намынхан дэд сайд, намын аппарат дахь ажилтнуудаасаа гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаадад боловсрол эзэмшсэн залуусын төлөөллийг жагсаалтдаа багтаасан хэмээн сонгуулийн үеэр пиар хийж байсан юм. Олон улсын байгууллагад ажилладаг, боловсролтой гэж үзсэн…
-
Зам засварын ажлыг зогсоох эсэх талаар санал асуулга авч эхэллээ

Нийслэлийн хэмжээнд энэ онд 87 байршилд 162.3 км авто зам шинэчилнэ. Хотын дарга Х.Нямбаатар “Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна” гэв. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Иргэд та бүхэн тус линкээр санал асуулгад оролцох боломжтой. https://vote.ulaanbaatar.mn/home
-
Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй. Тодруулбал, БД-ийн 2, 5 дугаар хороо, БЗД-ийн 20, 34, 35 дугаар хороо, ЧД-ийн 6, 15, 16 дугаар хороо, СХД-ийн 11, 18, 22, 35 дугаар хороо, СБД-ийн 17 дугаар хороо, НД-ийн 5 дугаар хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа…
-
Зэрлэг амьтан нойрсуулах, тайвшруулах эмч Монголд байдаггүй

Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, МУИС, Монголд тахь сэргээн нутагшуулах төслийн мэргэжилтнүүд Мал эмнэлгийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзжээ. Олон улсад зэрлэг амьтныг эмчлэх, нойрсуулах, тайвшруулах ажлыг тусгай мэргэжлийн эрх бүхий эмч нар хийдэг. Монголд энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин сургаж бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм бодисыг импортлох, хадгалах, хэрэглэх шаардлагатай байгаа аж. Байгалийн…
-
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг албажууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2024 онд багтаан үр дүн гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын…
-
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 1000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна. Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн…