Category: Улс төр

  • Нийтийн тээврээр зорчигчдын тоо өмнөх оны үеэс 13 хувиар өссөн байна

    Нийтийн тээврээр зорчигчдын тоо өмнөх оны үеэс 13 хувиар өссөн байна

    Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн 109 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулж эхэлсэн. Ингэснээр 126 чиглэлд өдөрт дунджаар 1200 орчим автобус үйлчилж байгаа юм. Өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлснээр зорчигчдын тоо 2023 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар, өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 9,5 хувиар…

  • “Сэлбэ дэд төв” төслийг эрчимжүүлэхэд хамтарна

    “Сэлбэ дэд төв” төслийг эрчимжүүлэхэд хамтарна

    Чингэлтэй дүүргийн 158 га газрыг чөлөөлж, “Сэлбэ” дэд төвийг байгуулах талбайн эхний 13 га-д өрнүүлэх бүтээн байгуулалтын тендерийг өнгөрсөн долоо хоногт зарласан. Тухайн бүсэд байгуулах “Сэлбэ” дэд төв нь гэр хорооллыг орон сууцжуулж, “20 минутын хот” концевцийг хэрэгжүүлэх эхний загвар төсөл болж байгаа онцлогтой. Өнөөдрийн байдлаар 1380 өрх газраа чөлөөлсөн бөгөөд санхүүжилтийг гадаад зах зээлээс…

  • “Машин ухраад, манай хүүхдийг мөргөчихлөө”

    “Машин ухраад, манай хүүхдийг мөргөчихлөө”

    “Хашааны үүдэнд машин ухраад, манай хүүхдийг мөргөчихлөө” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр 13:00 цагийн үед иржээ. Үүний дагуу Баяхонгор аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, 36 настай, эрэгтэй “Г” нь “Toyota Mark X” маркийн автомашиныг жолоодож, ухрахдаа 2 настай, эрэгтэй “М”-ыг мөргөж, гэмтэл учруулсан байна. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээ тойрч, хүүхэд, мал,…

  • 150 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

    150 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. Зоорьтой, хоёр давхар уг цэцэрлэг заах арга зүйн танхим, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн өрөө, халуун цех, сургалтын заал, багш, ажилчдын өрөөтэй юм байна.  Улсын төсвийн хөрөнгөөр тус цэцэрлэгийг “Инерци”, “Барилга менежмент” ХХК-ийн түншлэл барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн…

  • СЕХ: Нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна

    СЕХ: Нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгийг өгнө.…

  • Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

    Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

    Монгол Улс олон намын тогтолцоог сонгоод 30 гаруй жилийг үдлээ. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон ч бий. Ямартай ч энэ бүх хугацаанд та бүхэн ардчиллыг бэхжүүлэхээр бартаат замаар зүтгэсээр ирсэн. Нүүдэлчин соёл, эрх чөлөөт философитой монголчуудыг намын туг доор нэгтгэнэ гэдэг амаргүй байгааг ойлгож байна. Гэхдээ бид зөв зам руугаа алхам, алхам урагшилж…

  • Дэлхийн ур чадварын уралдаанд 7 мэргэжлээр оролцоно

    Дэлхийн ур чадварын уралдаанд 7 мэргэжлээр оролцоно

    “Дэлхийн ур чадвар” олон улсын уралдаан мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нээн илрүүлэх, урам зориг өгч сэдэлжүүлэх, харилцан суралцаж, хамтран хөгжихийг дэмжих замаар стандартад нийцсэн ур чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг билээ. 9 дүгээр сард болох энэ удаагийн уралдаанд 22 хүртэлх насны 65 орны үндэсний ялагч, шилдэг 1500 залуус 59 мэргэжлээр өрсөлдөнө. Монгол Улсын баг…

  • Зэвсэгт хүчин, хилийн цэргийнхэнд сар бүр 25 хувийн нэмэгдэл олгоно

    Зэвсэгт хүчин, хилийн цэргийнхэнд сар бүр 25 хувийн нэмэгдэл олгоно

    Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн баталлаа. Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шинэчлэн тогтоосноор тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.…

  • ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн…

  • Сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилж эхэллээ

    Сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилж эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилж эхэллээ.   Төрийн өмчийн сургуулиудын автобусууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхэд тээвэрлэжээ. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц…