-
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал…
-
“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг тэргүүлж буй Цахир сумын малчдад амжилт хүслээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн уулзалт, зөвлөгөөн Архангай аймагт болж байна. Зөвлөгөөний үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний явцын талаарх мэдээллийг өгөх үеэрээ Архангай аймгийн Цахир суманд шинээр байгуулагдсан хоршоодын үйл ажиллагааг жишээ болгон танилцуулж, талархал илэрхийллээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр улсын хэмжээнд 2500 хоршоо шинээр байгуулагдаж, 25908 хүн шинээр гишүүнээр…
-
Сонгуулийн өдөр нийслэл, 10 аймагт 300 гаруй нам бус сайн дурын ажиглагч ажиллана

Энэ удаагийн ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 2180 хэсэг байгаагаас нийслэлд 509 хэсгийн хороо ажиллана. Үүнээс нийслэл, 10 аймагт нийт 150 хэсгийн хороонд 300 хараат бус сайн дурын ажиглагч ажиллуулах юм. Мөн Солонгос, Япон, АНУ-д санал хураах ажилд хөндлөнгийн хяналт тавих ажлыг сайн дурынхны оролцоотой зохион байгуулахаар төлөвлөж байна. Сайн дурын ажиглагч бэлтгэх сургалтыг 6-р сарын…
-
Монголын таван оюутан АНУ-ын төрийн албанд дадлагажина

АНУ-д суугаа Монголын Элчин сайдын яамнаас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Mongolian – U.S. National Civic Engagement Program” буюу MUNCEP хөтөлбөр эхэллээ. Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд АНУ-ын төрийн байгууллагуудад дадлага хийдэг бөгөөд энэ жил З.Амуунаа, Б.Баяржавхлан, Ө.Сүндэрьяа, Ц.Цэцэнхаан, Ц.Энхтайван нар шалгарчээ.. Тэднийг 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзан баяр хүргэжээ.…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Мэтагро” ХХК-ийн хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мэтагро” ХХК-ийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборт ажиллалаа. “М-Си Эс групп“-ийн хөрөнгө оруулалттай “Мэтагро” ХХК 2021 онд байгуулагдсан. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд 5,000 толгой үхэр бордох аж ахуй, евро стандартын мал…
-
“Эхийн алдар” одонтой мөнгөн тусламжийн хэмжээг ирэх онд нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ. УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200.0 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100.0 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж үүнийг өнөөдрийг хүртэл мөрдөж…
-
Дур мэдэн даацын хана нураасан иргэнийг 300 мянган төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулжээ

Сүүлийн үед иргэд дур мэдэн барилгын үндсэн хийцийг өөрчлөх, даацын ханыг нураах асуудал их гарч байна. Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 39-р байрны даацын ханыг 05-дугаар сарын 16-ны өдөр дур мэдэн нураасан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл орон сууцны тухай хуулийн 15.1-т барилга, байгууламжийн өмчлөгч эзэмшигч барилгын үндсэн хийц, бүтцийг өөрчлөх, нэмэлт ачаалал…
-
Баян-Өлгий аймгаас Ховд руу шилжсэн 164 хүн “царцаа” байх магадлалтай гэв

Бодлогод залуусын хяналт ТББ нь сонгуулийн өдөр хэсгийн хороод дээр санал хураах дүнг нэгтгэн хяналтын тооллого хийх үйл явцыг ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ удаагийн ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 2180 хэсэг байгаагаас нйисэлэд 509 хэсгийн хороо ажиллах юм. Үүнээс Нийслэл, 10 аймагт нийт 150 хэсгийн хороонд 300 хараат бус сайн дурын …
-
Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12,8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмым 12,8 га газрыг Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаат хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.…
-
Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Гепатитын…