Category: Улс төр

  • “Ирээдүйн генералууд” тэмцээнд 150 гаруй хүүхэд, залуус оролцов

    “Ирээдүйн генералууд” тэмцээнд 150 гаруй хүүхэд, залуус оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, Халх голын байлдаанд ялсны түүхт 85 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор “Ирээдүйн генералууд” цогцолбор тэмцээнийг 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 6-ны хооронд Төв аймгийн Баянчандмань сум дахь Хил хамгаалах ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа. Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалаас нийгмийн хариуцлагын хүрээнд…

  • Цэвэр усны хоолойг шуудуу ухалгүйгээр цэвэрлэн, доторлож байна

    Цэвэр усны хоолойг шуудуу ухалгүйгээр цэвэрлэн, доторлож байна

    Ялалтын талбайн урд талаас “Гэсэр” сүмийн уулзвар хүртэлх цэвэр усны 400 мм-ийн голчтой 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна. “Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ Австри улсын “Ар Ти Ай” компанитай хамтран, 2018-2023 онд цэвэр усны шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр доторлох технологи нэвтрүүлжээ. Ийм технологи нэвтрүүлснээр зам ухах, хэрэглэгчдийн усыг хязгаарлах шаардлагагүй. Богино хугацаанд шугам…

  • “Нархан” хотхоны орчимд явган хүний зам тавьж байна

    “Нархан” хотхоны орчимд явган хүний зам тавьж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нархан” хотхоны баруун талд барьж буй барилгын стандарт бус хашааг 2023 оны 11 дүгээр сард татуулж, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, авто зам тавьсан юм. Ингэснээр Гандийн гудамжнаас Нийслэлхүрээ гудамж руу шууд гарах боломж бүрдсэн. Одоо тус замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг хийж байна. 

  • Автобусны шөнийн маршрутыг түр өөрчилж байна

    Автобусны шөнийн маршрутыг түр өөрчилж байна

    Авто зам өргөтгөн, шинэчлэхтэй холбоотойгоор Нийтийн тээврийн бодлогын газар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шөнийн чиглэлд түр өөрчлөлт орууллаа. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд талын авто замыг өргөтгөх юм. Уг замыг 8 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас эхлэн, 8 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Энэ замаар зорчдог нийтийн тээврийн ШҮ:1 “5 шар–…

  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийн хамт 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж,…

  • Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоол батлав

    Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тогтоол батлав

    Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолын хүрээнд улаан буудайн нөөцийг хангалттай бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны нөөцийг бүрдүүлж, тасалдал үүсгэхгүй байхад чиглэсэн бүх талын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг салбарын сайд нарт онцгойлон анхааруулав. Мөн малын өвс, тэжээлийн нөөцийг…

  • Засгийн газар: Улсын төсөвт тодотгол хийнэ

    Засгийн газар: Улсын төсөвт тодотгол хийнэ

    Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа доорх хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт…

  • Хүн дайраад, зугтсан жолоочийг илрүүлжээ

    Хүн дайраад, зугтсан жолоочийг илрүүлжээ

    “Машинд дайруулсан хүн ГССҮТ-д ирж, эмчлүүлж байгаад нас барлаа” гэх дуудлага 8 дугаар сарын 6-ны шөнө 2 цаг 20 минутад цагдаагийн байгууллагад иржээ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгахад, иргэн “Б” 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Prius-20” маркийн машиныг жолоодож явахдаа зам, тээврийн осол гаргасан аж.  Тэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах…

  • Батлан хамгаалах салбар дрон ашиглахад анхаарна

    Батлан хамгаалах салбар дрон ашиглахад анхаарна

    Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өчигдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол, Солонгосын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байна гэдгээ уулзалтын эхэнд онцлоод, цаашид энэхүү харилцааг агаарын цэргийн салбар тэр дундаа дрон хөгжүүлэлт, кибер…

  • Хан-Уулд 2 туслах зам тавина

    Хан-Уулд 2 туслах зам тавина

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн  ХХ хороо, “Мишээл экспо” тавилгын дэлгүүрийн баруун талд болон “Лавай” худалдааны төвийн орчимд шинээр туслах авто зам барина. Өнөөдрийн байдлаар “Лавай” захын хажуугаар өнгөрөх 400 метр авто замын инженерийн шугамыг шилжүүлж байна.  Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. Энэ үеэр аж ахуйн нэгж, иргэдийн…