-
Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 8 дугаар сарын 2-4-нд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн “Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. “Энхтайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол болон хүмүүнлэг зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа…
-
2 айл нүүлгэж, 11 хүнийг уснаас авраад байна

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 17:00 цагийн байдлаар үер, устай холбоотойгоор Налайх дүүрэгт-5, Хан-Уул дүүрэгт-2, Сонгинохайрхан дүүрэгт-1, Баянгол дүүрэгт-1, Баянзүрх дүүрэгт-1, Багануур дүүрэгт-1 нийт 11 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. НОБГ-аас нийт 113 алба хаагч, 14 автомашин, 13 помпоор 466 тн ус соруулж, 25 метр шуудуу ухаж, 2 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 11 иргэдийг аюулгүй бүсэд гаргав. Дээрх дуудлагын 6…
-
60 м далан байгуулж, 40 м шуудуу ухав

Нийслэлийн хэмжээнд 22:00 цагийн байдлаар Налайх дүүрэгт-5, Хан-Уул дүүрэгт-2, Сонгинохайрхан дүүрэгт-1, Баянгол дүүрэгт-1, Баянзүрх дүүрэгт-2, Багануур дүүрэгт-4, нийт 15 удаагийн үер, усны дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс ажиллаж дууссан 9, заавар, зөвлөмж өгсөн 4 дуудлага мэдээлэл байна. НОБГ-аас нийт 158 алба хаагч, 21 автомашин, 22 помптой 539.5 тн ус соруулж, 60 метр далан босгож, 40 метр шуудуу…
-
Ховд хотын түүхийн “Алтан цадиг оршвой”

Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, Зүүнгар улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойд зориулан, Галдан бошгот хааны байгуулсан Ховд хотын түүхийг өгүүлэх “Алтан цадиг оршвой” номын нээлт өнөөдөр (2024.08.02) Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд боллоо. “Алтан цадиг оршвой” 3 боть номыг Лацав Тангуд овогт зохиолч Доржийн Ганболд аймгийн ИТХ-ын дэмжлэгээр бүтээсэн юм. Номын нээлтэд аймгийн…
-
Туул, Түргэний голын далан сэтэрч, Хан-Уулын 2 хороо үерт автлаа

Нийслэлд өчигдөр үргэлжлэн орсон борооны талаар нийслэлийн Онцгой комисс мэдээлэл өглөө. 8-р сарын 1-ний 22:00 цагийн байдлаар нийслэлийн Онцгой байдлын газарт үер, устай холбоотой 22 дуудлага бүртгэгдлээ. Үүнээс 15 дуудлагаар аврагчид очиж, 11 иргэнийг аварлаа. Геодез, усны барилга, байгууламжийн газар 10 дуудлагаар 35 хүн гарч, гудамж, талбайд тогтсон усыг соруулж байна. НОБГ, НЦГ, Гэр бүл…
-
Хутгаар худалдагчийг сүрдүүлсэн оросыг шалгаж байна

Улаанбаатар хотын “Grand Villa” хотхоны дэлгүүрээр 7 дугаар сарын 27-нд үйлчлүүлсэн ОХУ-ын иргэн хутга гаргаж дээрэм хийсэн байж болзошгүй байна. Уг үйлдлийг бичсэн хяналтын камерын бичлэг цахим сүлжээнд цацагдсан юм. Тухайн дэлгүүрийнхэн энэ явдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагад ханджээ. Хутга гаргасан эрэгтэй ОХУ-ын иргэн аж. Түүний үйлдэл нь зөрчил биш, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн байгууллага мөрдөн…
-
Өнөөдрөөс эхлээд цагдаа хэнийг ч шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорихгүй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Хойшлуулшгүй гэх үндэслэлээр сэжигтнийг цагдаа шууд баривчилдаг явдал үүгээр зогсож байна. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: -Одоогоос гурван жилийн өмнө, 2021 онд болсон Шүүх эрх мэдэл, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр бидний зүгээс “Шүүхийн…
-
ТАНИЛЦ: Галдан бошгот хааны 380 жилийн ойн хөтөлбөр

Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойг Ховд аймгийн ЗДТГ 8 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд Ховд аймагт тэмдэглэж байна. Өнөө өглөө 07:00 цагт Ховд аймгийн Эрдэнэбүрэн суман дахь Өөлдийн хүрээ буюу “Ганданпунцоглин” хийдэд Галдан бошгот хааны онгоныг тайх ёслол эхэллээ. Үүгээр энэ ойн үйл ажиллагаа эхэлж байгаа юм. Галдан 1644 онд Дөрвөн-Ойрадын зонхилох аймгийн нэг…
-
Баянголын аманд 2007 айлын орон сууц барих гэрээ байгуулав

БНСУ-ын “Эксим” банкны эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I хороо, Баянголын амны 10 га талбайд 2007 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 960 хүүхдийн сургууль, 330 ортой цэцэрлэг барихаар төлөвлөсөн юм. Эрчим хүчний хэмнэлттэй, бага, дунд орлоготой өрхөд нийцсэн, нийт 14 блок, 10 давхар орон сууц барина. Уг орон сууцны…