-
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй 7 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны уулзалт хийв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ АНУ бахархдаг бөгөөд “ардчиллын баян бүрд” Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8…
-
30-р сургуулийн хуучин барилгыг нурааж, шинийг барина

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ-г шинэчлэн батлах тухай, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай, барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг танилцууллаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн, 30 дугаар сургуулийн…
-
Бэ Ён Сан: Сэлбэ, Дунд голын даланг сунгах боломжгүй

Сэлбэ, Дунд гол дагуух бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 25 аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд нийтдээ 370 мянган шоо метр лаг хашаасыг цэвэрлэнэ. Үүнээс одоогоор 80 хувийг нь цэвэрлээд байна. Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, зарим байршлыг “Сэлбэ сэргэлт” төслийн…
-
Ерөнхий сайд 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргав

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. “Хурдтай хөгжлийн төлөөх…
-
“Зорчигч тээвэр 4” нийтийн тээвэрт үйлчлэхээр боллоо

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын дарга С.Бямбасүрэн нар өчигдөр ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт дунджаар 1064 автобус явж байна. Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлснээр шуурхай үйлчилгээнээс гадна хүртээмж нэмэгдэх юм.
-
Зарим яамны бүтэц, орон тооны хязгаарыг батлав

Улсын Их Хурлын 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Энэ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт орсон. Засгийн газрын тухай хуулийн…
-
Бэлэн байдлын үзлэг хийж байна

Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжийн дагуу болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодез, усны барилга, байгууламжийн газартай хамтарсан гамшгаас хамгаалах үзлэгийг 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд төвийн 6 дүүргүүдэд зохион байгуулж, заавар, зөвлөмж өгч, бэлэн байдлыг шалган байна.
-
Засгийн газрын 2023 оны санхүүгийн тайланг хэлэлцэв

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар “Хяналт үнэлгээний Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “Алсын хараа 2050 Салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав. Товч мэдээ – Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн…
-
Тамхи зарах тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 7 дугаар сарын 16-19-ний өдрийг хүртэл 170 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тодруулбал: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, Өмчлөх эрхийн эсрэг 53, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Авлига, албан тушаалын…
-
Таванбогд уулын тэнгэрийг тайлаа

Төрийн тахилгат Алтайн Таванбогд уулын тэнгэрийг тайх ёслол өчигдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Тахилгат овоонд боллоо. Тахилгад бэлтгэж 7-р сарын 21-ний орой лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзийхутаг буулгах сан”, “Долоон бурхан од”-ны тахилгын ном хурав. Таванбогдын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, “Найман…