-
Интерполоор эрэн сурвалжилж байсан солонгосыг Монголоос баривчилжээ

Монгол Улсын Цагдаагийн байгууллагад Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Бүгд Найрамдах Солонгос Улсад үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан тус улсын иргэн “К”-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн энэ оны 06 дугаар сарын 21-ний…
-
36 сургуулийн 23.188 сурагч 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүсэж байна

Засгийн газар 2023 оны 6 дугаар сарын 21-нд “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 234 дүгээр тогтоол баталсан юм. Үүний дагуу Засгийн газар ажлын хэсэг гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд ачаалал хэт өндөртэй 3 ээлжээр хичээллэх эрсдэлд орсон нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль дээр зохицуулалт хийн, эдгээр сургуулийн суудлын тоог 31.953-аар нэмж,…
-
Дэд сайд нарыг чөлөөлжээ

Хамтарсан Засгийн газар 16 яам, 22 сайдтай ажиллана. Эдгээр яаманд харьяалагдах дэд сайд нарыг өчигдөр чөлөөлжээ. 16 дэд сайдын 3 нь УИХ-ын гишүүн болж, ажлаа өгсөн бол 13-ыг нь Засгийн газар чөлөөлсөн байна. Хамтарсан Засгийн газар дэд сайдгүй ажиллах бололтой. УИХ-ын гишүүн болсон дэд сайд нар: Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга Хөдөлмөр, нийгмийн…
-
Улаанбаатарын гудамж, талбайд 15 төрлийн 1.2 сая цэцэг суулгаад байна

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ зун 15 зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар мандарваа, хунцэцэг, хилэнцэцэг, алагнүдэн, халганай, гэсэр, бербиния, энхэлгэнэ, хумсанцэцэг гэх мэт 15 төрлийн 1.2 сая цэцэг тариад байна. Мөн 3D хэмжээст цэцэгт байгууламж 28-ыг байгууллаа. Зарим хүн цэцэг гишгэх, таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байна. Иймд…
-
Өвөл түлэх 50 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна

2024-2025 оны өвөлд бэлтгэх, төвийн дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангах асуудлаар нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК, нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзлаа. Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянган өрх амьдардаг. Тэд жилд 500-600 мянган тонн шахмал түлш түлдэг. “Тавантолгой түлш” ХХК…
-
Улаанбаатарт 20, 21-нд аадар орно

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. О.Оюунчимэг: -Улаанбаатар хот орчмоор 7 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө аадар орно. 18, 19-нд өдөртөө 25-30 хэм халуун байх төлөвтэй байна. Харин 7 дугаар сарын 23-ний үдээс хойш түр зуурын, дуу цахилгаантай аадар орно. Ойрын өдрүүдэд өдөртөө халуун байх төлөвтэй…
-
Хамтарсан Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулав

Хамтарсан Засгийн газар өнөөдөр анхны хурлаа хийлээ. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хамтарсан Засгийн газрын гэрээ болон Улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ…
-
“Шарилжгүй Улаанбаатар” аян яагаад үр дүнгүй байна вэ

Х.Болормаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба жил бүрийн өдийд “Шарилжгүй Улаанбаатар” аян зохион байгуулдаг. Өнөө жилийн аян эхлээгүй байна. Сонгууль, наадам, амралт гэсээр шарилж, луулийг анхаарах хүн нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ-т алга. Нэг мэдэхэд хамар нь битүү, амьсгалж чадахгүй, хоолой нь хатсан, нүүр нь хавдсан, нулимс гүйлгэсэн, хоолой, чих нь…
-
Өвлийн бэлтгэл хангахыг үүрэг болголоо

Монгол Улсын Хамтарсан Засгийн газрын анхны хуралдаанд мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан, хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн…
-
ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Олон улсын инженерийн сургууль байгуулах төслийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Уг төслийг эхлүүлж, хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт даалгав. Монгол Улсын “Алсын хараа-2025” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Монгол Улс, ОХУ, БНХАУ-г дамжсан эдийн засгийн коридорыг…