-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог жавхлант хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал,…
-
АҮББХ: УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09:22 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд боллоо. Хуралдаан гишүүдийн 71 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Байнгын хорооны хуралдааныг даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай…
-
ТББХ: Б.Баасандоржийг УИХ-ын ЕНБД-аар томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2024.07.07/ хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын…
-
ТАНИЛЦ | Наадмаар ажиллах эмнэлгүүдийн утасны дугаар

Наадмын өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана. Бусад эмнэлгээс иргэд доорх утсаар эмчээс яаралтай тусламж авах боломжтой. Үүнд: Эрүүл мэндийн яам 323002 (24 цагаар) Улсын нэгдүгээр төв эмнэлэг 99463372 Улсын хоёрдугаар төв эмнэлэг 99082426 Улсын гуравдугаар төв эмнэлэг 88095848 Гэмтэл, согог судлалын үндэсний төв 70180136 Хавдар судлалын үндэсний төв 70162529 Халдварт өвчин судлалын үндэсний төв 450491 Арьсны өвчин судлалын…
-
БОХХААБХ-ны даргаар Б.Бейсенийг сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.07.09/ хуралдаан гишүүдийн ирц 100 хувь бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Замира даргалсан. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулга хийж, Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нам, эвслээс сонгогдсон гишүүдийн тоог харгалзан…
-
“Дээлтэй Монгол” наадам төв талбайд болж байна

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадам энэ жил…
-
Монголоос баривчилсан Киргизийн сэжигтэнг шилжүүлэн өглөө

Үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерпол (Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага)-ын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн Б-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр илрүүлэн, баривчилсан юм. Уг этгээдийг…
-
ЁЗДБХ: УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томилох нь зүйтэй гэв

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан…
-
Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км замыг шинэчиллээ

СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор тус замын суурь асфальт бетон хучилтыг хийсэн бөгөөд долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 30 хүртэлх дахин асфальт бетоноор хүчитгэх юм. Ингэхдээ тус замын худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулах…
-
Засгийн газар 16 яам, 22 сайдтай байхаар бүтцээ зуржээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд,…