-
Нийслэлийн хэмжээнд 1,093,513 сонгогч саналаа өгнө

Нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч 513 санал авах байранд саналаа өгөх бөгөөд зургаан мянга шахам төрийн албан хаагч ажиллаж байгаа юм. Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ. Энэ удаагийн сонгуулиар 800 гаруй бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан ажиллах бөгөөд хоёр мянгаас дээш сонгогчтой хэсгийн хороонд хоёр ажилтан байхыг Нийслэлийн бүртгэлийн газраас…
-
Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны тавдугаар сарын 9-ний өдрийн А/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” тушаалаар Ажлын хэсэг байгуулан төвийн 6 дүүрэгт дараах үндсэн дөрвөн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд: Иргэдээс удаа дараа ирүүлж буй өргөдөл, гомдлыг барагдуулах; Барилга, байгууламж, шугам сүлжээний төлөвлөлтийг хууль, дүрэм…
-
Хөгжлийн банкны гэх хэргийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл болон Шүүгдэгч Э.Эрдэнийн өмгөөлөгч Л.Хатанбаатар Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Хатанбаатар Шүүгдэгч Д.Даваасамбуу Шүүгдэгч Д.Даваасамбуугийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы өмгөөлөгч…
-
Б.Жаргалан: Зургаадугаар сарыг дуустал цаг агаар сэрүүхэн байна

Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын урьдчилсан төлөвийн талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас мэдээлэл өглөө. Тэрээр “Улаанбаатар хотод 21-22 нд шилжих шөнө бороотой. Сар дуустал олон жилийн дунджаас сэрүүхэн байх төлөвтэй. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ордог хур тунадасны хэлбэр өөрчлөгдөж дэлхий дахинаа цаг уурын аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Монгол…
-
Монгол Улс анх удаа Азийн бүсийн биологийн олимдиадаас мөнгөн медаль хүртлээ

Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ний хооронд зохион байгуулагдсан Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн Биологийн олимпиадад Шинэ-Үе сургуулийн багш Д.Чинзориг, бэлтгэсэн хоёр сурагчийн хамт оролцож, тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль, 9-р ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байр эзэллээ. Азийн бүсийн Биологийн олимпиад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагчид…
-
Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс хасах эсэхийг СЕХ шийднэ

МАН-ын сонгуулийн төв штаб улс төрийн шийдвэр гаргаж УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Ч.Сайханбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзах шийдвэр гаргасан байна. Тус намын дарга уг үйлдлээ албажуулж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Гэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам нэр дэвшигчээ эргүүлэн татах тухай зохицуулалт хуульд байхгүй. Хасах тухай хуулийн заалтад байхгүй дээрх асуудлыг Сонгуулийн Ерөнхий хороо…
-
Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 152 айлын барилга угсралтын ажил Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархад дэд төвд эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр зургаан дэд төвийг…
-
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд “Хилэнт эх” хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж,…
-
“Азийн инновац соёлын форум-2024” Чингис хаан үндэсний музейд зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Соёлын яамнаас соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цахим шилжилтийг далайцтай хийж сүүлийн 2 жилийн хугацаанд 10 цахим системийг хөгжүүлэн хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлээд байна. Мөн соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг саяхан…
-
Хамгийн баян нэр дэвшигчид МАН-ынх байна

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд ил боллоо. Нэр дэвшигчдийн АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлгийг харвал, МАН-аас нэр дэвшигчид хамгийн баян нь байна. Тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүд хөрөнгө, орлогоороо толгой цохиж явна. Тэдэн дундаа Соёлын сайд Ч.Номин толгой баян ажээ. Тэрээр 59.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Түүний араас…