-
Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой болж байна

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж, Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр “Их Монгол Улсынхаа гал голомтыг сахин суугаа ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэддээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монголчууддаа ардчилал,…
-
Итали–Монголын бизнес форум Ром хотноо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийх айлчлалын хүрээнд хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Итали–Монголын бизнес форум Ром хотноо болох гэж байна. Форумыг МҮХАҮТ зохион байгуулах бөгөөд Монголын талаас арьс шир , ноос ноолуур , хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа , аялал жуулчлал , барилга зэрэг 70 гаруй компанийн төлөөлөл Итали…
-
“МӨНГӨН БУЙЛ 2025” баяраар 3000 орчим тэмээ цуглажээ

Увс аймгийн Завхан сум түүхт ойн жилээрээ “МӨНГӨН БУЙЛ 2025” тэмээний баяраа өргөн дэлгэр тэмдэглэжээ. Энэ үер 3000 орчим тэмээ цугларчээ. Тэмээний баярыг тэмдэглэсэн газар нь зөөлөн элсэн манхадтай, тоос шороогүй газар байсан нь зорин ирсэн хүмүүст ая тухтай хүүхэд багачуудад баяр хөөртэй тоглож наадах боломжийг бүрдүүлсэн талаар аймгийн төлөөллүүд онцлоод буй. Цаашид энэхүү наадмыг…
-
140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн буцалтгүй тусламжаар тус цэцэрлэгийг өргөтгөсөн юм. Тус цэцэрлэг нь 6 бүлэг 222 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор 2…
-
Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан. Тэгвэл ирэх онд чиг үүргийн давхцалтай нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах талаар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга…
-
Хэлэлцэх асуудалгүй учир МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. УИХ дахь АН-ын бүлэг хуваарийн дагуу хуралдаж байгаа бол МАН-ын бүлэг хэлэлцэх асуудалгүй гэдэг шалтгаанаар хуралдсангүй.
-
Н.Наранбаатар: 1280 ор дэлгэж хүүхдүүдээ хэвтүүлж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 13 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81.9 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав. Үргэлжлүүлэн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд томуу,…
-
АН-ын бүлэг орон нутаг дахь төрийн албаны хууль бус томилгооны асуудлаар мэдээлэл сонслоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаа хийж байна. Орон нутагт Төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Булган, Хөвсгөл, Баянхонгор аймагт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбоотой зөрчил их байгааг орон нутагт байгаа төлөөлөгч нар хэлж байна. Ардчилсан нам энэ асуудлыг хүлээн авч тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд нэг намын дарга албан…
-
Шатахууны нийлүүлэлтийг хэвийн байлгах арга хэмжээг үргэлжлүүлэх үүрэг өглөө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хурлаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж ажлын гүйцэтгэлтэй танилцаад холбогдох нэгж, албан тушаалтнуудад дараах чиглэл, үүргийг өглөө. Үүнд:
-
1-р эгнээг автобусанд зориулан чөлөөлж байна

Улаанбаатар хотын Офицеруудын ордоноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог. НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн шийдвэрийн дагуу…