-
МАН-ын гишүүд ажлаа тасалж, Төрийн ордон эзгүй байна

УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд 7 хоног бүрийн даваа гарагт Төрийн ордонд хуралддаг. Үүний дагуу 11-р сарын 17-ны даваа гарагт өчигдөр МАН, АН, ХҮН-ын бүлэг хуралдах байсан ч АН-ын бүлэг хуралдаж, 3 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл боловсруулахаар тогтож, ажлын хэсэг байгуулав. Харин МАН-ын бүлэг хуралдсангүй. Тус бүлгийн 68 гишүүн бүтэн өдөр ажлаа тасаллаа.…
-
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол 25 мянгаар торгоно

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөлөө.
-
Хоёрдугаар тойрог зам хотын зүүн, баруун захыг хотын төвөөр дайруулахгүй холбоно

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын гол гудамж замын сүлжээг өргөжүүлэх зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд “Хоёрдугаар тойрог зам”-ыг барина. Хоёрдугаар тойрог зам нь хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр Нэгдүгээр тойрог зам, Туулын хурдны замтай холбох бөгөөд төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна. ТЭЗҮ-ийн хүрээнд Улаанбаатар хотын хүн ам зүй…
-
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор ОХУ-ын Москва хотод хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайд Г.Занданшатарыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Ю.Галузин, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев нарын албаны хүмүүс угтлаа. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын…
-
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн гол хөдөлгөгч хүч нь нийтийн эрх ашиг

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, 50 орчим мянган иргэн аюулгүй, тав тухтай, эрүүл, ногоон байгууламж бүхий орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэдийн эхлэлээ тавьж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Монгол Улсад анх удаа бүтээн босгож байгаа нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон талын ач холбогдолтой энэхүү томоохон төслийг удирдан хэрэгжүүлэгч…
-
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа

Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд…
-
МАН-ын шинэ Бага хурал өнөөдөр хуралдана

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал груван өдрийн турш хуралдаж өнөөдөр өглөө өндөрлөсөн билээ. Энэхүү хурлаар намын дарга, намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг баталсан билээ. Мөн түүнчлэн Бага хурал болон Хяналтын хорооныхоо бүрэлдэхүүнээ шинэчилсэн юм. Тэгвэл өнөөдөр 40 хувийн квотоо хангаж шинээр эмхлэн байгуулагдсан Бага хурал 16 цагаас хуралдахаар тов тогтоогоод байна.
-
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор ашиглалтад орлоо

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1109.3 ам метр талбай бүхий зоорьтой гурван давхар. Тус барилга ашиглалтад орсноор тухайн хорооны 2702 өрхөд буюу 10,453 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам…
-
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани шалгараад байна. Уг станцыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-ын үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна.…
