-
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнгөрсөн сард байгуулсан. Төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах компани шалгарсан юм. Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо,…
-
АН-ын бүлэг “Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй“ гэсэн хуулийн төсөл санаачиллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж байна. Уг хурлаар “Улс төрийн намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй” гэсэн заалттай хуулийн төсөл санаачилжээ. Мөн намын дарга Ерөнхий сайдаар ажиллах нь зөв гэж АН-ын бүлгийнхэн үзэж байгаа аж. МАН-ын 31 дүгээр их хурал өндөрлөж, намын даргаараа Н.Учралыг сонгон, УИХ-ын даргад зүтгүүлэх тохироо хийсэн…
-
МАН-ын дарга Н.Учрал амласандаа хүрэх болов уу?

104 жилийн түүхтэй МАН өнгөрсөн амралтын өдрүүдээр их хурлаа хийж, намын даргаа сонголоо. Сүүлийн 2 сар албан тушаалын төлөөх зодооноо төрийн зодоон болтол нь гүнзгийрүүлсэн хоёр лидер нь намын даргад өрсөлдөөгүйгээрээ энэ удаагийн МАН-ын 31-р их хурал анхаарал татна. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар намын даргын өрсөлдөөнд нэр дэвшилгүй, харин Н.Учралыг дарга…
-
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ

Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна. Тендер шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн хүсэлттэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг…
-
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ыг зорилоо

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.17) ОХУ-ыг зорилоо. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралд ажиглагчаар оролцох юм байна. Өнөө жилийн уг хурлыг ОХУ зохион байгуулж буй аж. Москва хотод энэ сарын 17-18-нд болж буй тус хуралд манай улс ажиглагчийн байр сууринаас оролцож байна. Ерөнхий сайдтай хамт Шадар сайд Х.Ганхуяг,…
-
Б.Лхагвасүрэн улирах эсэхийг УИХ-ын байхгүй дарга шийднэ

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Монголбанкны ерөнхийлөгч хэн ч билээ, 1 нөхөр байдаг. Үзэгдэхээ больсон байна. Амьд юм уу? Байгаа юм болов уу? Бодвол төсвөөс цалин авдаг байлгүй дээ, тэр хүн. Монголын татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байж, яагаад хуралд ирж, асуултад хариулдаггүй юм. Энхтайван дэд ерөнхийлөгчид ерөнхийлөгч болоорой гэж ерөөе! Хурал даргалагчийн хэлдгээр. УИХ-ын ЭЗБХ-ны 2025.04.01-ны…
-
МАН-ын их хуралд гадаадын төлөөлөгчид оролцжээ

Монгол ардын намын 31 дүгээр их хуралд Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг урин оролцуулжээ. Элчин сайдын 13 яам, олон улсын байгууллагын 2 төлөөлөл уг урилгыг хүлээн авч, хуралд оролцсон аж. 6 улсын Элчин сайд биечлэн ирсэн байна. Мөн Олон улсын улс төрийн намуудын нэгдэл Социнтерн, Азийн улс төрийн…
-
Нэр дэвшигчдийн мэтгэлцээн өндөрлөж, санал хураалт эхэллээ

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал намын даргад нэр дэвшүүлэх ажиллагаагаар үргэлжилж байна. Намын даргад Монгол Ардын намаас УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын нэрийг албан ёсоор дэвшүүлсэн бол заалнаас МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн юм. Намын даргад нэр дэвшигчид Их хурлын төлөөлөгчдөд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараагаар мэтгэлцээн өрнүүлэв.Их хурлын төлөөлөгчид хоёр…
-
Б.Лхагважав: МАН-ын даргад нэр дэвшиж байна, туршлага дутлаа. Надад саналаа өгөөрэй

МАН-ын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Дөнгөж сая нэр дэвшигч Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мөрийн хөтөлбөр, илтгэлээ танилцуулж дууслаа. Харин одоо заалнаас нэр дэвшиж буй “Урбанек”-ийн гэх тодотголтой МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав мөрийн хөтөлбөр, илтгэлээ танилцуулж байна. Тэрбээр “Өнөөдөр 1 сая иргэд маань 1 их наяд төгрөг буцаан авч байгаа. Анх НӨАТ-ын татварын 30…
-
МАН-ын Их хуралд сонгогдсон нэг хүн намын 140 гишүүнийг төлөөлж байна

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын Мандатын комиссын дарга, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Мандатын комиссын илтгэлийг танилцууллаа. Монгол Ардын Нам өнөөдрийн байдлаар 314.961 гишүүнтэй бөгөөд энэ удаагийн Их хуралд сонгогдсон нэг төлөөлөгч намын 140 гишүүнийг төлөөлж байгаа юм. Монгол Улсын засаг захиргааны 2212 нэгжид Монгол Ардын Намын 2810 анхан, дунд шатны…