-
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурлагын өндөр амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа. Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглан, ажил, амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь гагцхүү оюутан залуусын хичээл зүтгэл, сурлага…
-
Г.Занданшатарын Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өмнө авлигын индексийн судалгааг хийсэн байсан

ХЗДХ-ийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Авлигын төсөөллийн индексийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “2025 оны авлигын төсөөллийн индексийг гаргахад 8-9 байгууллагын үнэлгээ судалгааны үр дүнг нийлүүлдэг. Ихэнх судалгаа нь тухайн жилийн эхний хагас жилд, нэг судалгаа нь 2 жил тутамд, мөн өөр судалгаа нь 3-р сард хийдэг. Г.Занданшатарын Засгийн газар бол 2025 оны 6-р сарын…
-
Э.Бат-Амгалан: Дүүгийнхээ компаниас 30 сая төгрөгийн хандив авсан

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, түүний нөхөр Р.Батбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нар нийлэн, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” компанийн хөрөнгийг завшсан гэх асуудлаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Э.Бат-Амгалан: -Үүссэн асуудалд өөрийн мэдлийн хүрээнд тайлбар хийсэн. Сүүлийн үед янз бүрийн хэлбэрээр гүтгэн харлуулах, улстөржүүлэх явдал…
-
СЕХ 6 намыг татан буулгахаар УДШ-д хандах гэж байна

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т заасан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ЁЕХ-нд ирүүллээ. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланг гурван үе шаттай…
-
МБХ: 5-аас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 6 хоногийн өмнө “Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа орон сууц худалдан авсан 12,000 иргэн бий” гэх утгатай мэдээлэл хийсэн. Энэ нь ипотекийн зээлд хамрагдахаар хүлээж байгаа, хамрагдаж чадаагүй олон мянган иргэнийг шооконд оруулав. Тэгвэл өнөөдөр Монголын банкны холбоо үүнд хариу өгөхөөр албан ёсны мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа…
-
Хилийн зурваст 34,227 га газар олгосон өмнөх ЗГ-ын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн…
-
Талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр байгууламжийг барих гүйцэтгэгчээр GL Events компани шалгарлаа

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэх тус хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох юм. Уг хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах…


