-
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, айлын ханан пийшинг шинэчиллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд…
-
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын оронд хэн өрсөлдөх вэ?

Хамгийн олон гишүүнтэй атлаа яг цагаа тулахаар МАН-д Монголын ирээдүйг атгуулчих хүн алга шив. Улс төрд одоо идэвхтэй байгаа гишүүдийг нь шүүвэл гайхуулах юм даанч алга. Өнөө л муу нэрт, луу данстангууд. Монголд эзний ёсоор хандах нь байтугай мэргэжилдээ ч эзэн болоогүй, муу сурлагатангууд. Авах идэхийн дон шүглэсэн, АТГ-ын үүдийг сахих ээлжээ хүлээж байгаа шуналтнууд.…
-
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалт өнөөдөр дуусна

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийн үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 11-нд нээсэн бөгөөд маргаашийг дуустал буюу 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Ийнхүү шилдэг багуудыг зарлах юм. Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул…
-
Оюутолгойн сонсгол ховор гэрчүүдээс том “олз” шүүрдэж чадах болов уу?

126 гишүүнтэй парламентаас намрын чуулганы хугацаанд байгуулаад байгаа ганц түр хороо ирэх 12-р сарын 8-12-ны өдрүүдэд Оюу толгойн асуудлаар сонгол хийх товоо зарлаж, гэрчүүдээ дуудлаа. Уг сонсголд гэрчээр дуудагдсан 300 хүн дунд Монголын төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхэм олон байна. Тухайлбал: Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж гээд Төрийн тэргүүнээр ажиллаж…
-
Эрүүл мэндийн салбарынхны цалинг ингэж нэмэхээр эцэслэн тохиров

Эрүүл мэндийн ажилчдын цалинг дараах байдлаар нэмэхээр ЭМЯ, Эрүүл мэндийн салбарын ҮЭХ өнөөдөр тохиролцов. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын ажиллагсдын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэнэ. Ингэхдээ дараах үе шаттайгаар нэмнэ: Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт…
-
“Шар дарцаг” аян эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв…
-
Ж.Энхбаяр: Би намын даргад өрсөлдөхгүй

МАН-ын даргад бага хурлаараа ширүүхэн өрсөлдсөн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр их хурлаараа намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэж, нэрээ татаад байна. Г.Занданшатарын оронд намын даргад өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэг гэж олны таамагдаж байсан ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өрсөлдөхгүй гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. -Та МАН-ын даргад нэрээ дэвшүүлэх үү? -Би МАН-ын даргад шинэ залуу үеэ дэмжиж байгаа. Харж, дэмжиж явдаг…
-
Ч.Болортуяа: Хятадаас өгсөн цайг УОК, ОБЕГ-т өгсөн

“Цар тахлын үед Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд хандивласан 30 мянган хонины хариуд Хятадын талаас бэлэглэсэн цай хаачсан бэ” гэх асуудал өнөөдөр цахим орчинд өрнөв. Үүнд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нийгмийн сүлжээгээр дамжуулан “Хандивласан цайг хэнд, хэрхэн тараасан талаар УОК, ОБЕГ-аас өгсөн мэдээллээр “БНХАУ-ын Хүбэй мужаас Монгол Улсад хандивласан 3 төрлийн…
-
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгууллаа

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах” журамд заасны дагуу нэр дэвшигчидтэй ажлын хэсгийн гишүүд ярилцлага хийх зохицуулалттай бөгөөд энэ үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэрээ…
