-
Цэцэрлэгт явах хүүхдүүдээ бүртгэж дууслаа

Нийслэлийн Боловсролын газар 2025-2026 оны хичээлийн жилд цэцэрлэгт явах хүүхдүүдээ бүртгэж дууслаа. Бүртгэлийн системд өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 109.428 /Нийт хамрагдах хүүхдийн 80,7%/ эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэн, баталгаажуулжээ. Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ өгөх хүсэлтийг 8 дугаар сарын 4-18-ны хооронд “EMONGOLIA” системээр дамжуулан, хүлээн авав. Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд 278.290 хүүхдийг цэцэрлэгт…
-
Хугацаандаа ашиглалтад ороогүй, 11 цэцэрлэг, 16 сургууль, 3 цогцолборт тусгайлан арга хэмжээ авлаа

Нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилга барьж байгаагийн 58-ыг нь нийслэл, дүүргийн төсвөөр барьж байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулсан бол 20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулна. Үүний зэрэгцээ нийт 177 сургууль, цэцэрлэг, эмнэлэгт их засвар хийж байгаа аж. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл…
-
О.Сийлэгмаа: 1 суралцагчийн материалыг 2 гишүүн хянасан, 30%-д аудит хийсэн

Өнөө өглөө эцэг эхчүүдийн төлөөлөл Дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн хүүхдүүдийг шударга шалгаруулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Боловсролын зээлийн сангийн гадаадын зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл өглөө. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа: -Боловсролын зээлийн сан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд журмаа шинэчилж, батлуулсан. Энэ журмын дагуу сонгон шалгаруулалтаа зохион…
-
Монгол Улс 2029 онд математикийн олон улсын олимпиад зохион байгуулна

Монгол Улс 70 дахь удаагийн математикийн олон улсын олимпиадыг (IMO-г) 2029 онд эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхээ авлаа. Австрали улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо Олон улсын математикийн олимпиадын (IMO) Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагч нарын хамтарсан хурлаар уг шийдвэрийг гаргажээ. Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож эхэлсэн. Монголын Математикийн Олимпиадын…
-
Олон улсын эдийн засгийн олимпиадаас Монголын сурагчид 3 хүрэл медаль хүртлээ

Азербайжан улсын нийслэл Баку хотноо Олон улсын эдийн засгийн олимпиад ( IEO-2025) болж өндөрлөлөө. Эдийн засаг, бизнес, санхүүгийн чиглэлээр ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг тус олимпиад энэ жил найм дахь удаагаа боллоо. Энэ удаагийн олимпиадад Дэлхийн 53 орны 258 сурагч танхим болон цахим хэлбэрээр багийн болон хувийн төрөлд өрсөлджээ. Уг олимпиадад…
-
Т.Ням-Очир: 8 дугаар сарын 25 гэхэд сурах бичгийг сургуулиудад хүлээлгэж өгнө

Боловсролын ерөнхий газар өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир: -8 дугаар сарын 25 гэхэд сургуулиудад сурах бичгийг хүргэхээр цаг хугацаагаа тооцоод ажиллаж байна. 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол болон бага боловсрол буюу 1-5 дугаар анги сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор…


