-
БНХАУ-ын “ZTE” компани 300 ширхэг таблет, 400 ширхэг ухаалаг цагийг НҮБ-ын хүүхдийн санд хүлээлгэн өглөө
Алслагдсан орон нутгийн хүүхэд багачуудын хөгжил боловсрол, хамгааллыг дэмжих зорилгоор БНХАУ-ын “ZTE” компани 300 ширхэг таблет, 400 ширхэг ухаалаг цагийг НҮБ-ын Хүүхдийн санд өнөөдөр хүлээлгэн өглөө. НҮБ-ын Хүүхдийн сан нь Боловсролын яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Таблеттай багш” санаачилгыг өргөжүүлэхэд таблетийг, сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийг дэмжих, өдөр бүр хол зам…
-
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийж, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 оны жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг хэлэлцэн, санал, дүгнэлт өглөө. Ажил олгогч, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, сургалтад төр, хувийн хэвшлийн оролцоог хангах чиг үүрэгтэйгээр Мэргэжлийн болон техникийн…
-
Турк Улсын Засгийн газрын 2025-2026 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Хамрах түвшин: Мэргэжлийн зэрэг, бакалавр, магистр, доктор Тэтгэлэгт багтах зүйлс: 1. Сургалтын төлбөр 2. Сургалтын байр, анги танхим, тоног төхөөрөмж 3. Дотуур байр 4. Сар бүрийн стипенд 5. Эрүүл мэндийн даатгал 6. Турк хэлний бэлтгэл хөтөлбөр Бүртгэлийн хугацаа: 2025 оны 01 дүгээр сарын 10-наас 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Тэтгэлэгт бүртгүүлэх холбоос: https://tbbs.turkiyeburslari.gov.tr/ Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй…
-
Сүхбаатар дүүрэгт 720 хүүхдийн багтаамжтай сургууль баригдаж дууслаа
Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд дээрх сургууль баригдсанаар 1500 орчим хүүхэд харьяаллын дагуу тухтай орчинд суралцах боломжтой болж байна. Тус сургууль нь дөрвөн блок бүхий 3 давхар бөгөөд барилгад анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш…