-
М.Гүлсекер: Эрүүл саруул хүүхдийг минь насан туршид нь хараагүй болгочихлоо

Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч ангийнхаа охинд зодуулж хүнд гэмтжээ. Зүүн нүд нь бараг харахаа байж, баруун нүд нь дөнгөж 60 хувийн л хараатай үлдэж. Есдүгээр сарын 1-нд сургуульдаа явахдаа маш их айдас, цочролыг даван туулж ангидаа очсон боловч байдал дээрдээгүй. Анги нь В1 давхарт бууж, бас л камергүй байж таарчээ.…
-
“Олимп сурталчлах өдөрлөг” зохион байгуулагдлаа

МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно” цомын эзэн Баянгол дүүргийн тусгай 70-р сургуулийн сургуулийн дижитал олимпын танхимд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Олимп сурталчлах өдөрлөг” зохион байгуулагдлаа. Тус өдөрлөг нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг спортод татан оруулах, спорт- олимпизмоор дамжуулан нийгэмшүүлэх, хүүхэд бүрийг ялгаварлан гадуурхалгүй дэмжин хамтран ажиллаж, хамтдаа суралцах, хамтдаа тоглож, эрх тэгш байдлыг эрхэмлэх зорилготойгоор…
-
“Өсвөрийн парламент-2025″ хөтөлбөрт оролцогчдыг энэ сарын 12-ныг дуустал бүртгэнэ

“Өсвөрийн Парламент-2025” хөтөлбөрийг “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна. ХӨТӨЛБӨРӨӨС ЮУГ СУРЧ МЭДЭХ ВЭ? ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ…
-
Олимпиад зохион байгуулах товыг тогтоожээ

Боловсролын Ерөнхий газраас энэ хичээлийн жилд “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталлаа. Олимпиадыг “Ерөнхий хороо” болон “Дэд хороо” зохион байгуулах юм. Олимпиадын Ерөнхий хороо өнгөрсөн наймдугаар сард хуралдаж, 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулсан улс, олон улсын олимпиадын үр дүн, цаашид сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэж, энэ хичээлийн жилийн олимпиадын хуваарийн товыг тогтоон, Боловсролын сайдад танилцуулж, Боловсролын яамны саналд үндэслэн хэлэлцэж…
-
Их дээд сургуульд 156790 оюутан сурч байна

Боловсролын хууль тогтоомжид нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг шинэчиллээ. 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улс 44 их сургууль, 24 коллежтойгоор дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж эхэллээ. Энэ хичээлийн жилд урьдчилсан тооцоогоор дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 156,790 оюутан суралцахаар байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Бүс нутгийн хүний нөөц, судалгаа эрдэм шинжилгээг дэмжих…




