-
2024 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр 24 байр ухарсан Монгол улс 2025 онд ахиад ухрах нөхцөл байдал бүрдэв үү?
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилж саяхныг хүртэл хорьсон, өнөөдөр Ноорог.мн сайтын залуусыг байцааж үйл ажиллагааг нь хаасан зэрэг нь Монгол улсыг ардчилсан улс мөн үү гэсэн эргэлзээг олон улсад бий болгох сөрөг нөлөөтэйг сэтгүүлч, судлаачид өөрсдийн цахим хуудсаараа илэрхийлсээр байна. 2024 онд Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарч 109-р байранд орсон нь түүхэн доод үзүүлэлт юм.…
-
Нийтийн албан хаагчид дохионы хэлээр ярьдаг болно
Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор нийтийн албан хаагчдад дохионы хэлний анхан болон ахисан шатны сургалт зохион байгуулж байна. Тус сургалтад 17 байгууллагын 35 албан хаагч хамрагдаж байна. Сургалтыг дохионы хэлний багш, орчуулагч Б.Саранчимэг удирдаж буй аж. Тус аймагт сонсголын…
-
ТҮК-ийн ажилчдын байр хөлджээ
Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, тулгамдсан хоёр асуудлыг хэлэлцэв. “Шинэ Ховд Жаргалант” ТҮК-ийн ажлын байрны халаалтын шугам сүлжээ хөлдөж, дулаан тасарчээ. ТҮК-ийн ажилчид өвлийн хүйтэнд гадаа ажиллаж байгаад, ажлын байрандаа орж дулаацах боломжгүй, хүндрэлтэй байгаа аж. Хөлдсөн шугамыг ойрын хугацаанд шуурхай солихоор комисс шийдвэрлэлээ. Булган сумын орон сууцны айл өрх, 20 гаруй аж ахуйн…
-
Бага анги, химийн багш дутуу байна
Төв аймгийн Баян сумын 9 жилийн сургалттай сургууль 22 багш, 13 албан хаагч, 9 бүлэг 307 сурагчтай. 6 насны сурагчдын 80 хувь , суурь боловсрол эзэмших ёстой сурагчдын 85 хувь нь тус сургуульд сурч байна. Тус сургуульд сүүлийн 5 жилд сургууль завсардалт гараагүй. Бага ангийн багш, химийн багш дутуу байгаа аж. 2024 онд “Багш бүрд…
-
Сумын эмч эмнэлэгтээ амьдарч байна
Төв аймгийн Баян сумын Эрүүл мэндийн төв 3 багийн 1975 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 15 орон тоотой энэ эмнэлэгт одоо эмч, сувилагч, эмзүйчийн орон тоо дутагдалтай байгаа аж. Энэ нь хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг байна. Барилга нь анх зочид буудлын зориулалтаар баригдсан тул чанар, стандартын шаардлага хангадаггүй тухай…
-
Дунд ангийн 5720 сурагчид үдийн хоол өгч эхэллээ
Дорноговь аймаг орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр 2025 оноос төрийн өмчийн цэцэрлэгт “Сүү”, ерөнхий боловсролын сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.Бага насны хүүхдүүдийн сүүний хоногийн хэрэгцээг хангах замаар эрүүл мэнд, өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлж, амьдралын зөв зохистой дадал хэвшилд сургах зорилгоор аймгийн хэмжээний төрийн өмчийн 33 хүүхдийн цэцэрлэгийн нийт 4407 хүүхдийг “Сүү” хөтөлбөрт…
-
Ихтамирын сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулаагүй байна
Архангай аймгийн Цахир, Тариат сумын боловсролын байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг “Жаклин” ХХК барьжээ. Тариат сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны сурагчид боловсон жорлонгоо ашиглаж байгаа аж. Газар хөдлөх үед гэмтэл үүссэн ч засжээ. Жижиг засварыг сургуулийн сантехникч дор бүр нь хийдэг юм байна. Тус сумын цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж ч хэвийн ажиллаж байна. Цахир суманд…
-
Хаврын уралдаан уу, хүүхдийн эрх үү?
Өвөл, хаврын морин уралдааныг Засгийн газрын тогтоолоор 2019 онд хориглосон. Үүнээс хойш 6 жилийн хугацаанд албан ёсоор хавар морь уралдуулаагүй. Үүнээс болж сүүлийн жилүүдэд унаач хүүхдүүд болон морины туслах нар Өмнөд Монгол руу явж, хурдан морь унадаг болсон байна. Үүнийг эсэргүүцэж, өнгөрсөн амралтын өдөр уяач нар төв талбайд жагссан. Энэ жагсаалаас хойш “Хаврын морин уралдааныг…
-
Барилга байгууламжийн нийтэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ
Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл өчигдөр /2025.01.23/ хуралдлаа. Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулж, барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах тухай онцоллоо. Манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь хөдөлмөрийн насныхан байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд…
-
Ахмадын автобусны картыг шинэчилжээ
Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих картыг тэтгэвэрт гарсан эсэхээс үл хамааран, эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 нас хүрээд авч, Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих боломжтой. Уг картыг 3600 төгрөгөөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авна. Картаа гээсэн эсвэл гэмтээсэн бол тус төвөөс дахин авч болно. Картаа 2 жил тутамд сунгуулах юм байна.…