-
“Шударга хөдөлмөр-Шударга нийгмийн төлөө” жагсаал болно

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо маргааш буюу 5-р сарын 1-ний 11:00-13:00 цагийн хооронд “Шударга хөдөлмөр-Шударга нийгмийн төлөө” жагсаал зохион байгуулна. Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөөр Сүхбаатарын талбайд хийх энэ тайван жагсаалд МҮЭХ-ны бүх салбар, орон нутаг дахь салбаруудын идэвхтэн сонгуультнууд оролцох юм байна. Шударга нийгмийг хүсдэг, хүний эрхийг дээдэлдэг, хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө тэмцэж яваа…
-
Нэг хүний алдааг гэр бүлд нь нялзааж, арьс өнгөөр доромжлохоо зогсоогооч, монголчууд аа!

“Бишрэлт металл” багийн легионер тоглогч Девон Скотт “Хасын хүлгүүд” багийн А.Азбаярын биед халдаж, зүй бус үйлдэл гаргасныхаа төлөө 2026 оны нэгдүгээр сар хүртэл тоглох эрхээ хасуулж, 2 сая төгрөгөөр торгуулсан. Ингээд тэрээр Үндэсний дээд лигийн финалын үлдсэн тоглолтуудад оролцохгүй эрхгүй болсон. Харин А.Азбаярын тухайд хэр бэртсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд толгой нь хавантай байгаа учраас…
-
Говьсүмбэрийн Прокурорын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болжээ

Говьсүмбэр аймагт хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй иргэн оршин суудаг. Тус аймгийн Прокурорын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байгууллагынхаа үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Duudlaga.mn” саит, сул хараатай иргэдэд зориулсан томруулдаг шилийг угтах хэсэгт байрлуулжээ. Байгууллагынхаа орц, гарцанд тусламжийн хонх тавьж, налуу зам гаргасан байна. Түүнчлэн иргэдээс прокурорын байгууллагад өргөдөл, гомдол…
-
Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ

Боловсролын яам, GIZ-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Трансвэст Монголиа ХХК, Сандвик Монголиа ХХК, МСМ Групп ХХК-иуд хамтран ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь политехник коллеж, Налайх дүүрэг дэх политехник коллежуудад “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг…
-
Ш.Баярмагнай: Байгууллагад гардаг үе хоорондын ялгаа биологийн нас бус сэтгэлзүйн настай холбоотой. Тиймээс сэтгэлзүйн насаа өөрчлөх нь чухал

Ажлын байрны үе хоорондын ялгаатай байдлаас, ажилчид санаа бодол зөрөх, ажлаас гарах, шантрах асуудал их гарах болж. Тэр бүү хэл “шуламтай” байгууллагат ажилламааргүй байна гэх яриа нэлээдгүй өрнөж байна. Энэ талаар HR Consulting фирмийн захирал, Ш.Баярмагнайтай ярилцлаа. –Манай улсад хүний нөөц хомсдолын асуудал их яригдаж байна. мэргэжлийн хүний өнцгөөс харахад энэ асуудал юунаас үүдэлтэй вэ?-Хүний…
-
2024 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр 24 байр ухарсан Монгол улс 2025 онд ахиад ухрах нөхцөл байдал бүрдэв үү?

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилж саяхныг хүртэл хорьсон, өнөөдөр Ноорог.мн сайтын залуусыг байцааж үйл ажиллагааг нь хаасан зэрэг нь Монгол улсыг ардчилсан улс мөн үү гэсэн эргэлзээг олон улсад бий болгох сөрөг нөлөөтэйг сэтгүүлч, судлаачид өөрсдийн цахим хуудсаараа илэрхийлсээр байна. 2024 онд Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарч 109-р байранд орсон нь түүхэн доод үзүүлэлт юм.…
-
Нийтийн албан хаагчид дохионы хэлээр ярьдаг болно

Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор нийтийн албан хаагчдад дохионы хэлний анхан болон ахисан шатны сургалт зохион байгуулж байна. Тус сургалтад 17 байгууллагын 35 албан хаагч хамрагдаж байна. Сургалтыг дохионы хэлний багш, орчуулагч Б.Саранчимэг удирдаж буй аж. Тус аймагт сонсголын…
-
ТҮК-ийн ажилчдын байр хөлджээ

Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, тулгамдсан хоёр асуудлыг хэлэлцэв. “Шинэ Ховд Жаргалант” ТҮК-ийн ажлын байрны халаалтын шугам сүлжээ хөлдөж, дулаан тасарчээ. ТҮК-ийн ажилчид өвлийн хүйтэнд гадаа ажиллаж байгаад, ажлын байрандаа орж дулаацах боломжгүй, хүндрэлтэй байгаа аж. Хөлдсөн шугамыг ойрын хугацаанд шуурхай солихоор комисс шийдвэрлэлээ. Булган сумын орон сууцны айл өрх, 20 гаруй аж ахуйн…
-
Бага анги, химийн багш дутуу байна

Төв аймгийн Баян сумын 9 жилийн сургалттай сургууль 22 багш, 13 албан хаагч, 9 бүлэг 307 сурагчтай. 6 насны сурагчдын 80 хувь , суурь боловсрол эзэмших ёстой сурагчдын 85 хувь нь тус сургуульд сурч байна. Тус сургуульд сүүлийн 5 жилд сургууль завсардалт гараагүй. Бага ангийн багш, химийн багш дутуу байгаа аж. 2024 онд “Багш бүрд…
-
Сумын эмч эмнэлэгтээ амьдарч байна

Төв аймгийн Баян сумын Эрүүл мэндийн төв 3 багийн 1975 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна. 15 орон тоотой энэ эмнэлэгт одоо эмч, сувилагч, эмзүйчийн орон тоо дутагдалтай байгаа аж. Энэ нь хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг байна. Барилга нь анх зочид буудлын зориулалтаар баригдсан тул чанар, стандартын шаардлага хангадаггүй тухай…