-
960 сурагчийн сургууль ашиглалтад орууллаа

Улсын төсвийн хөрөнгөөр Увс аймгийн Улаангом суманд 960 суудалтай сургуулийн барилга барьж, 2025.12.02-ны өдөр Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгөв. Барилгын гүйцэтгэгчээр “Арвижих-Увс” ХХК шалгарч, 2022.11.08-ны өдөр гэрээ байгуулсан аж. Зураг төслийг “Критев Монголиа” ХХК гаргажээ. Уг барилгыг 1-р сургууль ашиглана. 2026 онд маршал Ю.Цэданбалын нэрэмжит 1-р сургуулийн 100 жилийн ой тохионо. Ойгоо…
-
“Хариуцлагын зуд” нүүрлэсэн эмнэлгийн даргаа сольж чаддаггүй Ж.Чинбүрэнг сольё

ЭХЭМҮТ бол эх, нярайн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй, үндэсний хэмжээний төв эмнэлэг. Мэргэжлийн байгууллага байх ёстой. Энд дээд зэргийн хүнлэг, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай эмч, сувилагч, асрагч ажиллах ёстой. Гэвч уг эмнэлэгт хүний санаанд багтамгүй, мэргэжлийн бус алдаа олон удаа гарч, байнга давтагдаж, Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглож байна. Үүнийг нотлох…
-
“Капитал”, “Чингис хаан” банкнаас авах НДС-гийн авлагыг барагдуулахаар хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна

“Капитал банк”, “Чингис хаан банк” ХХК-иас авах нийгмийн даатгалын сангийн авлагыг бүрэн барагдуулах, төлбөр төлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор төлбөр авагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг эрүү, иргэн, захиргааны анхан болон давж заалдах шатны шүүх, улсын дээд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамгаалах, төрийн бусад байгууллагад төлөөлөх өмгөөллийн хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, хууль зүйн мэргэжлийн туслалцаа…
-
Халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг танилцуулжээ. Тодруулбал, асаргааны тэтгэмж, амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг зэрэг мөнгөн тэтгэмжийг энэ сарын 11 болон 22-нд олгох юм байна. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгох бол насны хишгийн тэтгэмжийг 22-нд олгох ажээ.
-
Хуучин орон сууцны тааз нуржээ

Сүхбаатар аймагт орон сууцны тааз нуржээ. Энэ талаар нэгэн иргэн ”Өнөө өглөө ягаан 24-ийн байрны хоёрдугаар давхарт оршин суугч иргэний байр, гал тогооны тааз нурлаа. Энэ байрыг 60 гаруй жил ашиглаж байгаа. Үндсэндээ ашиглах хугацаа дууссан. Олон жил болсон дээврийн дам нуруу нь ялзарч нуран ийм байдалтай болсон. Азаар хүний бие, эрүүл мэндэд хохирол учраагүй.…
-
Нийслэлд 2026 онд 53.74 км зам тавина

Нийслэлийн хэмжээнд энэ онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам, 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.304 м2 явган зам тавьсан бол ирэх 2026 онд 12 байршилд 53.74 км туслах гудамж зам, 33.8 авто замыг шинэчилж, 2 байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ. Мөн нийт 32 км урт “Туулын хурдны зам”-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр энэ онд гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байна. Ирэх жил авто зам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэн…
-
Баянхошуунд агаарын бохирдол ихтэй байна

Өнөөдөр өглөөний байдлаар агаарын чанарын индексийг харвал, Баянхошуунд 242 бохирдолтой байна. Өчигдөр 13 цагийн орчимд Баянхошуунд 302 буюу хамгийн өндөр бохирдолтой гарчээ. Харин Хайлааст-158, 5 буудал-113, Шархад-109, Яармаг-109, МҮОНРТ-123, 100 айл-109 буюу бага бохирдолтой. Монгол газар-80, Ургах наран-84, 1-р хороолол-77, Нисэх-74, Мишээл экспо-54, Баруун 4 зам-91 буюу хэвийн бол Эрдэнэт хотод агаарын чанарын индекс сайн…
-
Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч суларна

ЦУОШГ-аас дараах мэдээллийг ирүүллээ. Тодруулбал, Арван хоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун…
-
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар санал солилцлоо

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар уулзалт зохион байгууллаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул бусад удирдлагуудын хамт Азийн хөгжлийн банкны Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төслийн удирдагч Б.Цолмон, Дижитал, технологи хариуцсан ахлах мэргэжилтэн Амит Тэндүлкар болон бусад холбогдох төлөөлөлтэй уулзлаа. Уулзатаар АХБ-ны санхүүжилтээр хэрэгжих “Монгол Улсад Эмэгтэй бизнес эрхлэгчдийн…
-
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй

Монгол Улсын хэмжээнд А(H3N2) хэв шинжийн вирүсээр үүсгэгдсэн томуугийн тархалт нэмэгдэж, бүх насны хүмүүс, ялангуяа бага насны хүүхэд зонхилон өвдөж буй. Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Шинэ жилийн баяр болон нийтийг хамарсан баяр ёслол, спорт, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахгүй болсноо мэдэгдэв.Төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллагуудыг бас олныг…