-
С.Эрдэнэбат: Эрүүл мэндийн даатгалын сан эмч нарын цалингийн нэмэгдлийн 60 хувийг дангаараа гаргаж дийлэхгүй

-Эмч нарын цалингийн нэмэгдлийн 30 хувийг төсвөөс гаргана гэж амласан засгийн газар 2026 оны төсөвт зөвхөн 15 хувийн нэмэгдлийг л суулгажээ. Засгийн газрын амласан 75 хувийн цалингийн өсөлтийн 60 хувийг ЭМДС дангаараа дийлэх үү? -Цалин хөлсний нэмэгдэл 2026 оны улсын төсөвт бүрэн сууж чадаагүй нь үнэн. Эрүүл мэнд, боловсролын салбарын бүх ажилтнуудын асуудал яригдах ёстой.…
-
Нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтад бэлтгэх сургалтыг зохион байгууллаа

Нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтад бэлтгэх сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 12-27-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургагч багш нар удирдан зохион байгуулан ажиллалаа. Тус сургалт нь Нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хуулийн зорилт, хэрэгжилтийг хангах, нэгдсэн нэг ойлголтыг өгч, байцаагч ажилтнуудыг чадавхжуулах зорилготой юм.
-
Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ

Улаанбаатар хотын баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэл буюу хэвтээ тэнхлэг дагуу өдөрт дунджаар 347,000 авто машин зорчиж байна. Энэ дагуу оргил цагийн үед нэг иргэн өдөрт дунджаар 3-4 цагийг зарцуулж буй бөгөөд үүний цаана ажлын цагийн алдагдал, шатахууны хохирол, нийгмийн бухимдал зэрэг асар их эдийн засгийн хохирол учруулдаг. Тиймээс хотын төвийг ачааллыг даах тээврийн дэд…
-
Голомт банк Япон улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд амжилттай гаргалаа

Голомт банк олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, олон талт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлэх стратегийн хүрээнд Япон улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай, 15 тэрбум иений дүн бүхий Самурай бондыг амжилттай гаргалаа. Уг бондыг гаргахад Sumitomo Mitsui Banking Corporation болон SMBC Nikko Securities Inc. андеррайтераар ажиллаж, Японы мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт санал болгосон…
-
Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийг торгоно

Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж, нийтийн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг НИТХ-аас санаачилж хэрэгжүүлж байна. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн 88 автобус тогтмол зорчдог. НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн…
-
1 яндангаас ялгарах агаар бохирдуулагч бодисын хэмжээ 6 машиныхтай дүйцдэг

2022 онд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-аар агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын инвенторын судалгаа хийлгэсэн. Тус судалгаанд нийт 5 дулааны цахилгаан станцын жилийн нүүрсний зарцуулалтын хэмжээг гэр хорооллын айл өрхийн яндан болон авто тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисуудын ялгарлын коэффициенттой дүйцүүлсэн байна. Тухайн онд нийслэлийн хэмжээнд 150,338 гэр хорооллын айл өрх, 484,810…
-
Бага ангийн сурагчид цахимаар хичээллэнэ

Ханиад томуугийн дэгдэлттэй холбоотойгоор бага ангийн сурагчдыг цахимд шилжүүлэх эсэх талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа. Тэрбээр, Нийслэлийн төвийн 6 дүүрэгт ханиад томуугийн дэгдэлттэй Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хичээлийг Арванхоёрдугаар сарын 1-нээс цахимд шилжүүлэхээр боллоо. Дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 8-наас цахим хэлбэрт шилжинэ. Харин 16-18 насны буюу ахлах ангийн сурагчдын хувьд ханиад томуугийн дэгдэлт…
-
Эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Ц.Энхбатын давж заалдсан шүүх хурал өнөөдөр болно

“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг одоогоос 6 сарын өмнө гарсан. Уг хэргийг үйлдсэн Ц.Энхбатад шүүх бүх насаар нь хорих ял оноосон юм. Үүнийг Ц.Энхбат эсэргүүцэн, бүх насаар нь хорих ялаа хөнгөлүүлэх зорилгоор давж заалдах шатны шүүхэд хандаад буй. Түүний гаргасан саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох юм.
-
Яармагийн замд гарцгүй замаар гарч байсан 74 настай эрэгтэй машинд мөргүүлж нас баржээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутын үед ХУД Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож яваад явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг ТЦА-наас шалгаж…
-
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ. Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн…