-
“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж, 8 сая төгрөг залилуулжээ

Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг авч, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олон бүртгэгдэж байна. Тухайлбал: Энэ оны 11-р сарын 4-нд иргэний фэйсбүүк цахим хаягаар үл таних этгээд холбогдож, “60 сая төгрөг хожсон байна” гэж итгүүлэн, OTP кодыг нь авч, 11 удаагийн…
-
2 машин шатжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багт том оврын машин шатав. Уг байна дуудлагыг 12:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар анги хүлээн авч, очиход, “Howo ZZ4257W324HE1H” загварын зүтгүүрийн бүхээг шатаж байсан аж. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд машин шатаж байна гэсэн дуудлага 19:51 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.…
-
Айлуудын ханан пийшинг хөөлж эхэлжээ

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид дуудлагын дагуу айл өрхүүдийн ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгч ажиллажээ. Энэ үеэр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчин А.Баасанжав “Наймдугаар сарын 15-наас эхлэн айл өрхүүдийн янданг хөөлж, ханан пийшин болон зуухны эвдрэл гэмтлийг засварлаж байна. Дуудлагын тооноос хамаарч өдөрт дунджаар 5–8 айлд очиж…
-
240 ортой цэцэрлэг ашиглалтад орууллаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 240 ортой, 52 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Тус цэцэрлэгийн хуучин барилгыг буулган, шинээр барьжээ. Барилга, байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комисс энэ сарын 18-нд уг барилгыг ашиглалтад хүлээн авлаа. Барилгын зураг төслийг “Батпроект” ХХК боловсруулан, барилга угсралтын ажлыг “Гурванбулаг сод” ХХК гүйцэтгэсэн байна.
-
10-р сарын 1-нээс хойш 84 мянган зөрчил 102 аппликэйшнээр бүртгэгджээ

Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийтдээ 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхэлжээ. Түүнчлэн 10-р сарын 1-нээс хойш 102 аппликэйшнээр дамжуулан иргэдээс 84 мянган дуудлага мэдээлэл ирж, бүртгэгджээ. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох технологитой юм. Энэхүү камер нь тээврийн хэрэгслийн улсын дугаар,…
-
Дулааны шугам цоорч, сургууль, цэцэрлэг, орон сууц халаалтгүй болоод байна

Өмнөговь аймагт 11-р сарын 17-ны 07:02 цагт цахилгааны хэлбэлзлийн улмаас ЦТП-8, ЦТП-12 чиглэлд дулааны шугам сүлжээ гэмтжээ. Уг гэмтлийг илрүүлж, устгахаар Даланзадгадын дулааны станц ажиллаж байна. Гэмтлийн улмаас ерөнхий боловсролын III сургууль, XXIV цэцэрлэг, Ахмадын хороо, “Өнөд өвлөх урлахуй” ХХК, Ахмадын 3-309А/1, 3-309Б/2, 3-309А, 52, 56, 44, 45, 46, 31, 32, 22, 24, 27, 28,…
-
Төрийнхнийг баяр, ёслолоор архи, дарс хэрэглэхийг хориглов

Баянхонгор аймаг дахь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн зохион байгуулж буй нийтээр тэмдэглэх баярын өдөр, ёслолын үйл ажиллагаа, хүлээн авалтад согтууруулах ундаа хэрэглэхийг тус аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан хориглов. Мөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт баяр, ёслолоор согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриаллаа. “Баяр ёслолын үйл ажиллагаанд согтууруулах ундаа…
-
Хилийн заставт 75 хүүхдийн бага сургууль байгуулжээ

Монгол орны баруун хязгаар Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын хилийн заставт багийн бага сургууль нээлээ. Хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох зорилготой “Багийн бага сургууль” төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар Хил хамгаалах ерөнхий газар болон бусад хувийн хэвшлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж, эхний 2 сургуулиа ийнхүү хүлээлгэн өгчээ. “Багийн…
-
Өнөөдөр хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх Олон улсын өдөр

Хүүхдийн эрхийг хамгаалах, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 1999 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хянах хороо тус өдрийг албан ёсоор тунхагласан. Энэхүү өдрийг санаачилсан шалтгаан нь:
-
НӨАТ-ын сугалааны тохирлыг маргааш явуулна

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно. 2025 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана. Сугалааны тохирлыг ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.