-
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагчийн сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоолоо. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,…
-
Ханиах, найтаахад 40,000 дусал 7 метр хол цацагддаг

Халдварт өвчин ихэвчлэн агаар, дуслын болон ахуйн замаар дамжин тархдаг. Ханиах, найтаах үед амьсгалын замын вирус агуулсан бичил дуслууд агаарт цацагдана. Хүн нэг удаа найтаахад ойролцоогоор 40,000 гаруй дусал үүсэж, 7 метр хол цацагдах боломжтой. Энэ нь хүнээс хүнд халдвар дамжих эрсдэлийг улам нэмдэг. Иймээс ханиад, томуунаас урьдчилан сэргийлж,
-
Энэ сард 287,860 тонн шатахуун импортолно

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт импортын 95 орчим хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг БНХАУ бүрдүүлж байгаа юм. Шатахуун импортлогч компаниуд 2026 оны нэгдүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалгаа баталгаажуулжээ. Тодруулбал, 136,470 тонн АИ-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн АИ-95 автобензин худалдан…
-
4 настай охиныг 30 настай ээжтэй нь хөнөөсөн байж болзошгүй этгээдийг 1 сар цагдан хорилоо

2026 оны 01 дүгээр сарын 04-нд 30 настай эмэгтэй, 4 настай охинтойгоо хамт бусдын гарт амиа алдсан. Тэднийг хөнөөсөн хэрэгт холбогдсон сэжигтэн М.Б-г цагдаа нар 2026.01.04-ний 23:10 цагт баривчилж, цагдан хорьсон. Учир нь талийгаач нарын хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд уг сэжигтний ул мөр илэрсэн аж. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны…
-
Сугалаанд оролцуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж байна

Сүүлийн үед иргэдийг “Сугалаанд оролцуулна”, “Группт нэмнэ”, “Утасны дугаараа явуулаач” гэх нэрийдлээр 6 оронтой баталгаажуулах кодыг авах оролдлого эрс нэмэгдэж байна. Энэхүү кодыг авснаар залилагчид тухайн хүний Фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, найз нөхөд болон гэр бүлийн хүмүүсээс мөнгө гуйж бусдыг залилж байна. Мөн тодорхойгүй эх сурвалжаас ирсэн линк, холбоос дээр дарснаар таны Фейсбүүкт…
-
Автобусанд мэндэлсэн охиныг ээжийн хамт 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчуулна

Улаангом-Улаанбаатар чиглэлийн автобусанд зорчиж явсан 29 настай эмэгтэй өнгөрсөн шөнө /2026.01.07/-ийн 01:11 цагт амаржиж, 3,2 кг жинтэй охинтой болжээ. Тодруулбал, “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн 83-48 УВС дугаартай автобус замын хажуу руу зогсож, жолооч болон зорчигч нар хамтран эх барьж авч, эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн…
-
Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд!

Бага насны хүүхдүүд гадны биет залгисны улмаас эрүүл мэндэд нь ноцтой эрсдэл учрах, цаашлаад амь насанд аюултай нөхцөл үүсэх тохиолдол бүрэн арилаагүй байгаа талаар ЭХЭМҮТ-өөс мэдээллээ. Хүүхэд гадны хатуу биет залгисан тохиолдол жилд 2 гардаг бол аливаа зүйлээс хордсон гэх шалтгаантай хүүхдүүд яаралтай тусламжийн тасгаар ирсэн хүүхдүүдийн 20 хувийг эзэлдэг байна. Ийм төрлийн ослоос урьдчилан…
-
Сэтгэцийн өвчтэй хүн солиороогүй үедээ хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг

Шинэ онтой золгоод дөрөвхөн хоноход нийгмийг цочроосон гэмт хэрэг гарч, хүн бүрийг айдаст автуулав. Гэр хорооллын буйдхан мухар гудманд халуун ам бүлээрээ амьдарч байсан нэгэн гэр бүлийн гэрэл унтарлаа. Нөхөр нь гэрээсээ түр гараад ирэх хооронд эхнэр, хүүхдийг нь мал төхөөрсөн мэт хэрцгийгээр хөнөөсөн байв. Уг хэргийг хамар хашааных нь 48 настай эрэгтэй үйлдсэн байж…
-
E-Mongolia системээр цахим гадаад паспортоо дахин захиалах боломжтой

Цахим гадаад паспортыг 2023 оны 03 дугаар сараас эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар болон харьяа дүүргийн бүртгэлийн газрууд олгож эхэлсэн. Цахим гадаад паспорт авснаар иргэд Монгол Улстай харилцан визгүй зорчих орнуудын E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан, дараалалд зогсохгүй нэвтрэх боломжтой. Тухайлбал Монгол улсын иргэд ихээр зорчдог Австрали, Канад, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонез,…
-
5 ханатай гэрийн доороос булаг ундарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг иргэн Т.Г-н 5 ханатай гэрийн доороос булаг ундарч, гэр болон хашаа нь усанд автсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр /2026.01.06/ өдрийн 12:40 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Уг дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиж, тухайн иргэний гэрийг буулган, аюулгүй газарт аваачин барьжээ.…