-
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар захирамжаар Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Баттөмөрийн Энхбаяр өнөөдөр (2025.10.24) ажлаа хүлээн авлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Лхагвын Мөнхбаатар салбарын бодлого, эрх зүйн орчныг сайн мэддэг, мэргэжлийн өндөр чадвартай улстөрч томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлээд УИХ-д өргөн…
-
Шунхлай групп “SG Hackathon” зохион байгуулж, санхүүжилт олгох дотоодын шинэ төслүүдээ шалгарууллаа

Шунхлай групп ажилтнуудынхаа шинэ, инновацлаг санааг нээн хөгжүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг хэрэгжүүлэх зорилготой 100 сая төгрөгийн шагналын сан бүхий “SG Hackathon 2025” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Хакатоны хүрээнд Шунхлай группийн 20 гаруй компанийн 66 баг оролцож сар гаруйн турш инновациар амьсгалахын зэрэгцээ мэргэжлийн ментор багш нарын бизнес хөгжил, инновацын сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, группийн охин…
-
Хорьдолсарьдагийн нуруу цоохор ирвэсийн нутаг болжээ

Хорьдолсарьдагийн нуруунд Улаантайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 2017 оноос хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулж эхэлжээ. Эдгээр камерын 1-нд нь 2019 онд цоохор ирвэс өртөн, зургаа даруулсан байна. Түүнээс хойш камерт цоохор ирвэс байнга өртдөг болжээ. Үүнд тулгуурлан, Хорьдолсарьдагийн нуруунд цоохор ирвэс нутагшсан гэж Улаантайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх үзэж байна.…
-
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Улс орны орчин цагийн эмнэлгийн үндэс суурь болсон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн, баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Орчин цагийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, дэвшилтэт технологи, оношилгоо, эмчилгээний олон шинэ арга, аргачлал нэвтрүүлэх, хүний…
-
Сүүлийн 44 жил болоогүй хамгийн хүйтэн 10 хоног сая тохиожээ

Монгол орны 10 дугаар сарын дунд 10 хоног буюу 11-20-ны өдрүүдэд олон жилийн дунджаар агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг. Тэгвэл энэ жил дундаж температур -6.9 градусаар хүйтэн буюу -4.9 градус байлаа. Энэ нь 1981 оноос хойших хамгийн хүйтэн 10 хоног болсон гэсэн үг. Өнгөрсөн 44 жилийн хугацаанд 10 дугаар сард ингэж хүйтэрч байгаагүй…
-
Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ маргааш мэргэжлийн боксын хоёрдахь тулаанаа хийнэ

Монголын боксын зөвлөл мэргэжлийн боксчдын чансаа тогтоох цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болсон. “The fight club”-ын эхнийх нь энэ сарын 25-нд болох юм. Энэ удаад Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ рингенд хоёрдахь тулаанаа хийхээр боллоо. Түүний өрсөлдөгч нь БНХАУ-ын Чен Цян. Тэр 23 настай бөгөөд мэргэжлийн боксын дэвжээнд дөрөв ялж, нэг ялагджээ. Тамирчдын чансаа тогтоох энэхүү…
-
Голомт банкны хадгаламжийн “хүү өсдөг сар” дуусахад цөөн хоног үлдлээ

Голомт банк “Хадгаламжтай аялал” аяныхаа хүрээнд 10-р сарыг “Хүү өсдөг сар” болгон зарлаж, хадгаламжийн хүүгээ 30%-аар нэмэгдүүлж буй талаар мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл 2025.10.01-2025.10.30-ны хооронд үргэлжлэх энэхүү урамшууллын хугацаа дуусахад ердөө 7 хоног үлджээ. Иймд хэрэв та хуримтлалтай болохоор төлөвлөж байгаа бол 2025.10.30-наас өмнө амжиж Голомт банкны дурын салбарт хандан эсвэл Интернэт банк, Smart…
-
Явган зорчигчийн замгүйгээс авто замаар явж байсан эмэгтэй машинд дайруулж, сэхээнд оржээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах МСМ компанийн автобусны буудал орчимд энэ сарын 22-ны 20:30 цагийн үед 50 настай эмэгтэйг “Pruis” маркийн машины жолооч дайрчээ. Ослын улмаас эмэгтэй хүнд гэмтэж, ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Түүний биеийн байдал хүнд байгааг ар гэрийнхэн нь мэдээллээ. Осол гарсан хэсэгт өмнө нь явган хүний зам байсан ч…
-
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн сүүлд 1983 онд ашиглалтад орж байв. Энэхүү ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 42 жилийн дараа өнөөдөр Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих гүйцэтгэгч “Митайм Интернэйшнл” компанитай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү түүхэн гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон “Митайм…
-
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Төслийн хүрээнд Мөн төслийн талбайн дөрвөн байршилд түр зам барих ажил эхэлсэн бөгөөд 11 дүгээр сард түр замын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Түүнчлэн 1000 ширхэг модыг Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд…