-
“Сүхбаатарын талбай-Маршал таун-Скай ресорт” чиглэлд нэмэлт автобус явуулна

Иргэдийг цэвэр агаарт гарах боломжийг бүрдүүлж Х:23 Сүхбаатарын талбай-Маршал таун-Скай ресорт чиглэлд нэмэлт нэг автобусыг өдөр бүр явуулж байгаа талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Сүхбаатарын талбайгаас Скай ресорт хүртэлх автобусаар том хүн 1000, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм.
-
2025 онд 63 удаа газар хөдөлжээ

Он гарсаар 2025 оны эхний 11 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын тохиолдол 4974 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 64 (1.3%)-өөр өссөн байна. 2024 онд улсын хэмжээнд 15 төрлийн, нийт 104 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл, 2025 онд 113 удаагийн аюулт үзэгдэл болжээ. Үндэсний статистикийн хорооноос энэ онд хүчтэй салхи шуурга 61, их хэмжээний цас, мөндөр 7,…
-
Нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр дулаан байх төлөв гарчээ

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026 оны 1-3 дугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Агаарын дундаж температур 2026 нэгдүгээр сард Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй. Гуравдугаар сард агаарын…
-
Сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилно

Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайд томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэхэд төрийн…
-
Согтуугаар жолоо барьсан 59 хүнийг илрүүлэн шалгаж байна

Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр /2025.12.16/ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 үйлдлийг илрүүлэн шалгаж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна. Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.1.-т заасан зүйл заалтаар хариуцлага тооцно. “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мансуурсан эсхүл сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох…
-
Говь-Алтай аймагт 320 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт 320 ортой, 6 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа. Барилгын зураг төслийг “Барилга байгууламж” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Жи Ти Кэй Эс” ХХК хийж…
-
Гацуураас үүсэх гал түймрийн аюулаас сэргийлье

Хэдийнээ шинэ жилийн баярын уур амьсгал орж, айл бүхэн бүтэн жил хадгалсан ганган гацуураа засаад эхэлжээ. Гэвч энэ баярын уур амьсгалтай зэрэгцэн “анзаарагддаггүй” нэгэн аюул чимээгүйхэн ойртож байдгийг олон хүн тоодоггүй. Сүүлийн жилүүдэд гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй гал түймэр гарах болж, хүний эд хөрөнгө, амь насанд ноцтой эрсдэл учруулах болсон нь иргэн бүрийн анхаарах…
-
Төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

ЦУОШГ-аас дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргэлээ. Энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана. Иймд иргэд, хөдөлмөрчид, малчид, тээвэрчид та бүхэн…
-
Баянхошуу, Дамбадаржаа орчим агаарын бохирдол ихтэй байна

Улаанбаатар хотын агаарын чанарын хоногийн мэдээг танилцуулж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар, Баянхошуу орчим агаарын бохирдол хамгийн ихтэй байна. Тодруулбал, агаарын чанарын индекс нь 297-г зааж байгаа бол Дамбадаржаа орчим 215 байна. Харин Нисэх орчим агаарын бохирдолгүй байгаа юм. Агаарын чанарын индекс:
-
Онцгой, цагдаа, эмнэлгийн машин хороолол, хотхон руу шууд нэвтэрдэг болно

Гал унтраах, цагдаа, эмнэлгийн машин хороолол хотхон руу нэвтэрдэг чиптэй болгоно. Нийслэлийн бүх хотхон хорооллын орц гарцыг чөлөөлж , эмнэлэг, онцгой, цагдаагийн автомашиныг шууд нэвтэрдэг байхаар төлөвлөж байна. Мөн ирэх жил нийслэлийн өндөрлөг 16-19 байршилд камер суурилуулж, галын машинуудыг GPS болон хиймэл оюунд холбох юм. Ингэснээр гал сөнөөгч нар аль замыг сонгож ослын газарт хурдан…