-
Дорнын зурхай:Хишиг даллага дуудуулах, мал худалдан авах сайн

Өнөөдрийн Дорнын зурхайг танд хүргэж байна. Үс засуулбал: Эд мал арвидна Нар ургах, шингэх: 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 01 минутад шингэнэ Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Хий Аргын тооллын 12 сарын 4, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, Чөлөөт эх одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад…
-
Монголд гадаадын 1767 цагаач оршин сууж байна

Монгол Улсад 11 дүгээр сарын 30-ны байдлаар гадаадын 138 улсын 37.097 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Эдгээр иргэнийг улсаар нь ангилбал: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 3%, үүний дотор нэг улсын…
-
“Анагаагч Эх Дэлхий” үзэсгэлэнг үзээрэй

Чингис хаан үндэсний музейд ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан, “Эх Дэлхийгээ анагаахуй” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн үргэлжлэл “Анагаагч Эх Дэлхий” үзэсгэлэнг өнөөдөр (2025.12.04) олон нийтэд толилуулж эхэлнэ.Үзэсгэлэнд хоёр орны уран бүтээлчдийн орчин үеийн урлагийн харилцан яриаг нэг дор төвлөрүүлж, Дэлхийтэйгээ зохицон оршихуйн тухай шинэ санаа, сэтгэлгээ, сорилт, шийдлүүдийг…
-
Өмнөговийн бүх сурагч үдийн хоолтой боллоо

Өмнөговь аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар 2026 оны 1-р сарын 1-нээс тус аймгийн 8–12-р ангийн бүх сурагчийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар ИТХ шийдвэрлэв. Улсын төсвөөр 1–5-р анги, орон нутгийн төсвөөр 2021 оноос 6–7-р ангийн сурагчдад “Үдийн хоол” өгдөг болжээ. Ирэх оноос бүх сурагчид үүнд бүрэн хамрагдах боломж бүрдэж байна.
-
960 сурагчийн сургууль ашиглалтад орууллаа

Улсын төсвийн хөрөнгөөр Увс аймгийн Улаангом суманд 960 суудалтай сургуулийн барилга барьж, 2025.12.02-ны өдөр Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгөв. Барилгын гүйцэтгэгчээр “Арвижих-Увс” ХХК шалгарч, 2022.11.08-ны өдөр гэрээ байгуулсан аж. Зураг төслийг “Критев Монголиа” ХХК гаргажээ. Уг барилгыг 1-р сургууль ашиглана. 2026 онд маршал Ю.Цэданбалын нэрэмжит 1-р сургуулийн 100 жилийн ой тохионо. Ойгоо…
-
“Хариуцлагын зуд” нүүрлэсэн эмнэлгийн даргаа сольж чаддаггүй Ж.Чинбүрэнг сольё

ЭХЭМҮТ бол эх, нярайн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй, үндэсний хэмжээний төв эмнэлэг. Мэргэжлийн байгууллага байх ёстой. Энд дээд зэргийн хүнлэг, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай эмч, сувилагч, асрагч ажиллах ёстой. Гэвч уг эмнэлэгт хүний санаанд багтамгүй, мэргэжлийн бус алдаа олон удаа гарч, байнга давтагдаж, Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насаар тоглож байна. Үүнийг нотлох…
-
“Капитал”, “Чингис хаан” банкнаас авах НДС-гийн авлагыг барагдуулахаар хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна

“Капитал банк”, “Чингис хаан банк” ХХК-иас авах нийгмийн даатгалын сангийн авлагыг бүрэн барагдуулах, төлбөр төлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор төлбөр авагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг эрүү, иргэн, захиргааны анхан болон давж заалдах шатны шүүх, улсын дээд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамгаалах, төрийн бусад байгууллагад төлөөлөх өмгөөллийн хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, хууль зүйн мэргэжлийн туслалцаа…
-
Халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг танилцуулжээ. Тодруулбал, асаргааны тэтгэмж, амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг зэрэг мөнгөн тэтгэмжийг энэ сарын 11 болон 22-нд олгох юм байна. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгох бол насны хишгийн тэтгэмжийг 22-нд олгох ажээ.
-
Хуучин орон сууцны тааз нуржээ

Сүхбаатар аймагт орон сууцны тааз нуржээ. Энэ талаар нэгэн иргэн ”Өнөө өглөө ягаан 24-ийн байрны хоёрдугаар давхарт оршин суугч иргэний байр, гал тогооны тааз нурлаа. Энэ байрыг 60 гаруй жил ашиглаж байгаа. Үндсэндээ ашиглах хугацаа дууссан. Олон жил болсон дээврийн дам нуруу нь ялзарч нуран ийм байдалтай болсон. Азаар хүний бие, эрүүл мэндэд хохирол учраагүй.…
-
Нийслэлд 2026 онд 53.74 км зам тавина

Нийслэлийн хэмжээнд энэ онд 66 байршилд 86.5 км туслах гудамж зам, 87 байршилд 262.0 км, 13 байршилд 94.304 м2 явган зам тавьсан бол ирэх 2026 онд 12 байршилд 53.74 км туслах гудамж зам, 33.8 авто замыг шинэчилж, 2 байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ. Мөн нийт 32 км урт “Туулын хурдны зам”-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр энэ онд гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байна. Ирэх жил авто зам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэн…