-
Жолооны үнэмлэх гаргаж өгөх нэрийдлээр бусдыг залилж байна

Цахим орчинд “жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ” гэх зэргээр худал зар мэдээллийг байршуулж, иргэдийн хүсэл сонирхол дээр тулгуурлан залилах гэмт хэргийг үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас тогтоожээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх, үнэмлэх олгох журмын дагуу эрх олгогдсон төрийн бус байгууллагын сургалтад хамрагдсанаар жолоодох эрх сэргээгддэг бөгөөд шалгалтад хамрагдахгүйгээр эрх олгох,…
-
С.Цацрал: Обойгоо урлагийн бүтээл болгоно. Одоо баталсан байх

СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг монгол зургийн зураач мэргэжлээр 2012 онд төгссөн С.Цацрал “Сэтгэлийн чанадад”, “Veritas” нэртэй бие даасан хоёр үзэсгэлэн гаргаж, дотоодын үзэсгэлэнгүүдэд оролцсоор иржээ. Харин энэ удаад “Бүсгүйн өнгө” дөрөв дэх үзэсгэлэнгээ “Монгол зураг арт 21 галерей”-д нийтэд толилуулж буй уран зураач бүсгүй С.Цацралтай ярилцлаа. -Бүсгүйн өнгө үзэсгэлэнгийн онцлог юу байв? Өмнөх үзэсгэлэнгүүдээ 3…
-
Д.Мөнх-Эрдэнэ: Хэрэг хүлээх чадваргүй, сэтгэцийн асуудалтай иргэдийг хяналтад байлгах тусгай төвийг зайлшгүй байгуулах ёстой

ХЗДХЯ-аас нэгдүгээр сарын 04-ний өдөр болсон хэргийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Хэрэг хүлээх чадваргүй, сэтгэцийн асуудалтай иргэдийг хяналтад байлгах тусгай төвийг зайлшгүй байгуулах ёстой. СЭМҮТ-ийн газар дээр тэрхүү төвийг байгуулах боломжтой. Үүн шиг гэмт хэрэг дахин гарахаас сэргийлж хуулийн төсөл боловсруулна” гэх мэдээллийг өглөө.
-
Монгол Улсад албан ёсоор оршин суух гадаадын иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд байна

Монгол Улсад 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 136 улсын 34272 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 0.9 хувийг эзэлж байгаа. Үүнээс хамгийн их БНХАУ-ын иргэд 0.56 хувь, ОХУ-ын иргэд 0.09 хувь, БНЭУ-ын 0.06, БНСУ-ын иргэд…
-
Х.Нямбаатар: Хорооны хүнсний дэлгүүрээс топ ААН хүртэлх бүхий л бизнес эрхлэгчдийг дэмжинэ

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллахаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр, “Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлыг гараанаас гаргасан. Харин 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллана. Үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэр, бүтээн байгуулагчдаа…
-
“Хүүхэд бүрд гэрэл бэлэглэе” төсөл хэрэгжиж байна

Өнөөдөр хүүхэд бүр аюулгүй орчинд, айдасгүй өсөж торних эрхтэй. Гэвч бодит байдал дээр олон хүүхэд бие махбодын, сэтгэл зүйн болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртсөөр байна. Хүчирхийлэл нь зөвхөн тухайн мөчид өвдөлт учруулаад зогсохгүй, хүүхдийн ирээдүй, итгэл үнэмшил, нийгэмд эзлэх байр суурийг бүхэлд нь өөрчилдөг ноцтой асуудал юм. Хүүхдийн хүчирхийллийг зогсооход хууль, төрийн бодлого чухал…
-
Сар шинийн баяртай холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан иргэд баярын ширээнд тавих ууц, өвчүү, тавгийн идээ зэргээ эртнээс бэлдэж эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрөгч оны нэг, хоёрдугаар сард улсын хэмжээнд орон байрны хулгайн 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь бусад саруудтай харьцуулахад өндөр байгаа юм. Иймд иргэд та бүхэн өөрийн үл хөдлөх…
-
Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийг буулгана

Стандартын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, орчны аюулгүй байдал хангаагүй, харах орчин хязгаарласан, хяналтын камер халхалсан, хориглосон байршилд зөвшөөрөлгүй тавьсан зар сурталчилгааны байгууламж, рекламын самбаруудыг албадан буулгах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд нийт гадна зар сурталчилгааны зөвшөөрөлтэй 496, зөвшөөрөлгүй 250 хаягийн байгууламж байдаг. Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд…
-
Б.Энх-Оргил багштайгаа хамт Ховдынхондоо аваргын бүсээ үзүүлнэ

“One Championship” холбооны бантам жингийн аварга, холимог тулаанч Б.Энх-Оргил багш Ж.Нарантунгалагтайгаа хамт төрсөн нутаг Ховд аймагтаа зочилж, олон нийтэд аваргын бүсээ үзүүлэхээр болжээ. 1 дүгээр сарын 9-ний өдрийн 13:00 цагт Ховд аймгийн Жаргалант сумын Биеийн тамир, спортын газарт тус үйл ажиллагааг зохион байгуулахаар товлосон байна.
-
Он гарснаас хойш 75,604 тонн шатахуун импортолжээ

Шатахуун импортлогч компаниуд нэгдүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалсан ба үүнээс 136,470 тонн Аи-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн Аи-95 автобензин тус тус импортлох захиалга баталгаажсан байна. Манай улсын хувьд нийт шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-аас импортолж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ нийлүүлж байгаа юм. Он гарснаас хойш өнөөдрийг…