-
Нэгдүгээр сарын 9-нөөс хүйтний эрч чангарна

Нэгдүгээр сарын 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 08-нд нутгийн зарим газраар, 09-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нэгдүгээр сарын 7-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 09, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16…
-
Менингит өвчнөөс сэргийлэхийг санууллаа

Увс аймгийн Малчин суманд энэ сарын 3-нд 5 настай хүүхэд менингококкийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор хүү эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа. Үүнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Эрүүл мэндийн яамнаас менингит өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг гаргажээ. Менингит өвчинд бага насны хүүхэд өртөх эрсдэл өндөр, маш богино хугацаанд хүндэрдэг халдварт өвчин тул дараах…
-
Иогийн багш нарт “ITEC” тэтгэлэг олголоо

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас Бангалор хотын SVYASA их сургуульд хэрэгжиж буй иогийн багшийн тусгай сургалтад хамрагдах Монголын иогчдын холбооны гишүүн иогийн багш нарт ITEC тэтгэлэг олгожээ. 2026 оны 1 дүгээр сарын 3-нд 2 багш уг сургалтад хамрагдахаар Энэтхэг улсыг зорьсон байна. Энэ сургалтын хөтөлбөр нь иогийн мэдлэг, ур чадварыг…
-
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3,3 сая төгрөг залилуулжээ

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фэйсбүүк мессенжерээр дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар “Та мөнгө хожлоо банкны нууц үгээ оруулж мөнгөө аваарай” гэх хуурамч мэдээлэл тархаж, иргэд мөнгөө алдах тохиолдол нэмэгдэж байна. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж 3,300,000 алдаж, хохирсон тохиолдол…
-
Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хяналт, шалгалт хийж байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6040:2019 стандартын хэргэжилтийг хангуулах зорилгоор 2025 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн Нийслэлийн 8 дүүргийн түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг…
-
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт бүртгэх хугацааг сунгалаа

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэх хугацааг 2026.02.04 хүртэл сунгалаа. 2026.01.25-нд авах CSCA шалгалтын хариу хүлээж буй иргэдэд материалаа бүрэн бүрдүүлж, хавсаргах боломж олгохын тулд бүртгэлийн хугацааг сунгаж буйгаа БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ мэдээлэв. БНХАУ-ын Засгийн газар 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын нийт 220 иргэнд тэтгэлэг олгоно. Үүний 138 нь БНХАУ-д үргэлжлүүлэн…
-
Хүүхдийн урлан бүтээх төв 20 гаруй төрлийн сургалтдаа нэмэлт элсэлт авч эхэлжээ

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2026 оны нэмэлт элсэлтийн бүртгэл энэ сарын 5-наас эхэлжээ. Бүртгэл энэ сарын 16-ныг дуустал 9:00-17:00 цагийн хооронд Урлан бүтээх төвийн байранд явагдах юм. Энэ удаад 20 гаруй төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
-
Буяны цуваанд яваа авто машиныг “AI торгохгүй” гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй

Нэгдүгээр сарын 01-ний өдрөөс замын хөдөлгөөний зөрчлийг AI-р илрүүлж эхэлсэн. Тэгвэл цахим орчинд иргэд “буяны цуваанд явж буй автомашинуудыг хиймэл оюунаар торголоо” гэх гомдол илэрхийлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор, ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Буяны ажлын цуваанд яваа авто машиныг AI торгохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Буяны үйл ажиллагааг зохион байгуулж…
-
Өнгөрсөн шөнө газар хөдөлжээ

Увс аймгийн Улаангом сумын нутагт өнгөрсөн шөнө (2025.01.05)-ийн 23:58:27 цагт газар 3.7 магнитудын хүчтэй хөдөллөө гэж ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн мэдээллээ. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
-
Н.Намуу: Иргэд “AI-р илрүүлсэн зөрчлийг шалгаж байна” гэсэн мэдэгдлийг торгож байна гэж ойлгоод байна

Энэ сарын 01-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунаар илрүүлэн шийдвэрлэх автомат хяналтын систем ажиллаж эхэлсэн. Авто замын зөрчил, түгжрэлийг бууруулах зорилготой энэхүү ажил хэрэгжсэнээр иргэд “Авто замын тэмдэг тэмдэглэгээнээс үл хамаарч торгож байна, галын болон түргэний машинд зам тавьж өгснийхөө төлөө торгуулж байна” гэх мэтээр цахим орчинд гомдол, саналаа хуваалцаж буй. Тиймээс иргэдийн…