-
Он дуусахаас өмнө тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтооно

Маргааш буюу лхагва гараг оны сүүлийн ажлын өдөр. Энэ өдөр хуваарь ёсоор Засгийн газар хуралддаг. Оны сүүлийн өдөр хуралдах хурлаараа тэтгэврийн доод хэмжээг эцэслэн тогтооно гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэр бүл нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын мэдээлснээр 2026 онд тэтгэврийн доод хэмжээг өсгөхөд илүү анхаарна гэсэн. Үүнтэй холбоотойгоор бүрэн тэтгэврийн доод хэмжээг өндөр тэтгэврийн хэмжээтэй харьцуулахад…
-
Автозам ашигласны төлбөрөө төлөөгүй 9000 жолооч байна

Автозам ашиглалтын төлбөрөө он гарахаас өмнө төлөөгүй иргэдэд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор болжээ. Тиймээс www.ezam.mn хуудсанд нэвтэрч тээврийн хэрэгслийн улсын дугаараа оруулан, төлбөрийн мэдээллээ шалгаж, төлж барагдуулахыг холбогдох албаныхан санууллаа. Олон улс, улсын чанартай автозам ашигласны төлбөрийг Авто замын санд төвлөрүүлж, улсын хэмжээний нийт засмал замыг засах, арчлахад зарцуулдаг. “Жолооч нар төлбөрөө төлөөгүйн улмаас тус ажил…
-
Юүтүбэр Б.Түшиг ГССҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд гарын бэлэг өгчээ

Сонирхолтой видео контентоороо олны анхаарлын төвд байдаг юүтүбэр Б.Түшиг Гэмтэл согог судлалын үндэсний төвд зочилжээ. Тэр энэ үеэр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бүх хүүхдүүдэд бэлэг гардуулан өглөө. Энэ талаараа хэлэхдээ, “Эмнэлэг дээр шинэ оноо гаргах мэдээж тийм ч сайхан биш байх. Булчинтай өвлийн өвгөн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж буй бүх хүүхдүүд дээр…
-
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг телекамераар илрүүлж байна

Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг телекамерын тусламжтайгаар илрүүлж зөрчлийг арилгуулж байна. Энэ төрлийн зөрчлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-д зааснаар иргэнийг 25 нэгж буюу 25 мянга, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох юм. Мөн цаашлаад улсын дугаарыг хуурамчаар үйлдэн ашигласан бол жолоодох эрхийг хасаж, иргэнийг 50 мянга, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр тус тус…
-
“Богдын нандин” үзэсгэлэнд 9 ховор судрыг дэлгэлээ

“Богдын нандин” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндэсний номын сангийн үнэт ховор номын музейд боллоо. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын хүрээнд тус номын сангаас 8-р Богд Жавзандамба хутагтын ном судрын нандин 9 дээжийг олон нийтэд дэлгэн харуулж байгаа юм. 100 гаруй жилийн тэртээ Монголын сүүлчийн эзэн хаан Богдын хувийн номын сангаас бүрдүүлсэн…
-
1-р сарын 1-нээс хүйтний эрч суларна

1-р сарын 3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 3,4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Нэгдүгээр сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч…
-
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд ирэх онд 68 тэрбум төгрөгийн төсвийг баталжээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд ирэх онд 68 тэрбум төгрөгийн төсвийг баталжээ. Үүний 50 хувийг нь камер, тоног төхөөрөмжид зарцуулах аж. Ирэх 2026 онд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлууд болох залилан, зодоон, хар тамхины хэрэглээг тус бүр 15 хувиар бууруулахаар тооцоолсон байна. Үүнд камерын хяналт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм. Цаашлаад хар тамхины…
-
Замын-Үүд чиглэлд нэмэлтээр вагон явуулна

Шинэ жилийн баярын өдрүүдэд Замын-Үүд чиглэлд зорчигчдын урсгал нэмэгддэг аж. Энэ сарын зорчигчийн тасалбар ч зарагдаж дуусжээ. Иймд зорчигчийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 2025 оны 12-р сарын 27-ны өдөр тус чиглэлд нэмэлтээр вагон явуулахаар болоод байна.
-
Спортын тайлбарлагч С.Шижирбат: Шагналаа аваад ээждээ очихоор яарч байна

Спортын тайлбарлагч С.Шижирбат төрийн дээд одон “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” медалиар энгэрээ мялаалаа. Түүний хувьд 20 гаруй жил спортын тайлбарлагчаар ажиллаж байгаа бөгөөд спортын тайлбар хийхдээ бөмбөрцгийн гэдэг үгийг тренд болгож чадсан юм. С.Шижирбат Спортын тайлбарлагч “2008 оноос хойшхи олимп, дэлхийн аваргын тэмцээн миний тайлбартайгаар алтан фондод мөнхөрсөн. Медаль авсан шилдгүүд, миний сэтгэл зүрхэнд тод…
-
“Хаус түрээслүүлнэ” гэх зараар холбогдсон иргэн 1.5 сая төгрөгөө залилуулжээ

Иргэн Б “Нүхтийн аманд байрлах хаусыг 12-р сарын 30-31 нд 2.5 сая төгрөгөөр түрээслүүлнэ” гэх зарын фейсбүүкээс харж, зар байршуулсан этгээд рүү 1.5 сая төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлжээ. Түүний хувьд “хаус түрээслүүлнэ” гэсэн олон зар харж судалснаар хамгийн найдвартай хүнтэй холбогдсон, мөн хаусыг очиж үзэх боломжгүй байсан тул мөнгө шилжүүлсэн гэх. Гэтэл 2 цагийн дараа…