Category: Нийгэм

  • Татварыг нь төлөөгүй машиныг хиймэл оюунаар илрүүлж, шаардлага хүргүүлж эхэлжээ

    Татварыг нь төлөөгүй машиныг хиймэл оюунаар илрүүлж, шаардлага хүргүүлж эхэлжээ

    Нийслэлийн 176 уулзвар, гарцад суурилуулсан 2600 гаруй ухаалаг камерын тусламжтайгаар энэ сарын 1-нээс эхлэн татвараа хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлж, эзэмшигчид нь зөвлөмж хүргүүлж байгаа юм. Энэхүү ажлыг Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар, нийслэлийн Татварын газар хамтран зохион байгуулж байна. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн 28 цэгт 300 гаруй албан хаагч…

  • “Байгаль экологийн тухай 50 ном” уралдаанд оролцоорой

    “Байгаль экологийн тухай 50 ном”  уралдаанд оролцоорой

    “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клуб жил бүр зорилтот уншигчдад чиглэсэн 50 номын жагсаалт гаргадаг. Тэд энэ удаад “Байгаль экологийн тухай 50 ном” тэмдэглэлийн уралдаан зарлав. Байгаль орчныг хамгаалах, экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүн ба байгалийн зохистой харилцааг төлөвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино. Өмнө жил зохион байгуулсан “Амьтдын тухай 50 ном”-ын…

  • Гаалийн албан хаагчид ажил үүрэгтээ хайнга хандсан гомдол давамгайлжээ

    Гаалийн албан хаагчид ажил үүрэгтээ хайнга хандсан гомдол давамгайлжээ

    Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс 2025 оны эхний 9 сарын байдлаар Засгийн газрын 11-11, Гаалийн ерөнхий газрын 1800-1281 лавлах утсанд болон бичгээр ирүүлсэн 43 гомдол мэдээлэлд холбогдуулан 79 албан хаагчийг шалгаж 39 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна. Ажил үүрэгтээ хайнга хандаж, хувь хүн, хуулийн этгээдийн бараа, тээврийн хэрэгслийг саатуулсантай холбоотой гомдол,…

  • Томуугийн вакцин өнөөдрөөс хийж эхэллээ

    Томуугийн вакцин өнөөдрөөс хийж эхэллээ

    Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сэрүүний улиралд томуугийн өвчлөл нэмэгддэг. Үүнээс шалтгаалан эрүүл мэндийн салбарын ачаалал 2-3 дахин нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Түүнчлэн томуугаар ахмад настан, архаг өвчтэй хүмүүс, 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг. Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор өвчлөл нэмэгдсэнээс шалтгаалан эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больдог жишиг бараг тогтсон гэхэд хилсдэхгүй. Улаанбурхан өвчний тохиолдол өдөрт 500-600…

  • Үндэсний номын баяр 9-р сарын 19-21-нд болно

    Үндэсний номын баяр 9-р сарын 19-21-нд  болно

    38 дахь удаагийн Үндэсний номын баяр 9-р сарын 19-21-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн баяр тус үйл ажиллагааг зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ойтой давхцаж байна. Энэ баярын үеэр ном, соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, хүүхэд багачуудад зориулсан сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

  • Тоон гарын үсэг ажиллахгүй

    Тоон гарын үсэг ажиллахгүй

    Есдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд тоон гарын үсэг ажиллахгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт төлөвлөгөөт техникийн үзлэг хийх тул ийн зогсоосон байна. Энэ хугацаанд цахим төв 24/7, банк болон бусад коискоор тоон гарын үсэг олгох үйлчилгээ түр хугацаагаар зогсооно.

  • Галдан бошигт хааны шүтээний өргөө, хөшөө цогцолбор байгуулав

    Галдан бошигт хааны шүтээний өргөө, хөшөө цогцолбор байгуулав

    Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Галдан бошигт хааны шүтээний өргөө, хөшөө цогцолборыг энэ сарын 10-нд нээлээ. Бурханч лам Г.Пүрэвбат агсны санаачилга захиасаар энэ өргөө, цогцолборыг байгуулжээ. “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн лам, гэвш П.Баянбат, Эрдэнэбүрэн суман дахь Өөлдийн хүрээ буюу “Ганданпунцоглин” хийдийн тэргүүн, бурхан урлаач Б.Соёл-Эрдэнэ, Нутгийн зөвлөл, Эрдэнэбүрэн сумын болон Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-ын хандив, нутгийн иргэд,…

  • Гэр хорооллынхон дэлбэрчихгүйхэн шиг орон сууцныхан хөлдчихгүйхэн өвөлжих арга байна уу?

    Гэр хорооллынхон дэлбэрчихгүйхэн шиг орон сууцныхан хөлдчихгүйхэн өвөлжих арга байна уу?

    Өвлийн улирал хаяанд ирж байна. Ирэх өвлийг нийслэлчүүд хөлдчихгүй давж чадах уу гэдэг асуулт өнөөдөр ч хариултгүй хэвээрээ. Нийслэлийн гэр хорооллыг өнгөөр бүсчилж, төвийн буюу ногоон бүсэд гал түлэхийг хориглож, хийгээр халаалтыг шийднэ гэдэг том амлалтыг хотын дарга өгсөн байдаг. 2025 оны тухайд нийслэлийн А бүс буюу Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлд хийн халаагуур…

  • Эрдэнийн сургуулийн дээвэр засах 112 сая төгрөг гаргаж өглөө

    Эрдэнийн сургуулийн дээвэр засах 112 сая төгрөг гаргаж өглөө

    Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ өчигдөр хуралдан, 2025 оны төсвөө тодотгож, ерөнхий боловсролын сургуулийн дээврийн засварт нэн тэргүүнд шаардлагатай 112 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр тус аймгийн Онцгой комиссоос гаргаж өгөхөөр болсон 45 сая төгрөг дээр нэмэгдэж, нийт 157 сая төгрөг бүрдлээ. Үүний өмнө тус аймгийн Онцгой комисс Эрдэнэ сумын сургуулийн дээврийг засахад зориулан, аймгийн…

  • Хээрийн түймрүүдийг бүрэн унтраав

    Хээрийн түймрүүдийг бүрэн унтраав

    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн Өгөөмөрийн-Энгэр гэдэг газар өчигдөр буюу есдүгээр сарын 11-нд гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.09.12/ 07:10 цагт унтраав. Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Сангийндалай гэдэг газар мөн өдөр гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.09.12/ 06:20 цагт бүрэн унтраалаа.