-
П.Наранбаяр: З.Цогтгэрэл даргад удирдагч хүн шиг байгаач ээ гэж хэлье

Багш нар ажил хаяад 10 гаруй хонож байна. Сургууль цэцэрлэгийн насны мянга мянган Монгол хүүхдүүд гэртээ харах хүнгүй очих сургуульгүй гэртээ цоожлогдон үлдэж байна. Энэ нөхцөл байдал хэзээ өөрчлөгдөх талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа. -Багш нарын ажил хаялт хэзээ зогсох вэ? -Бид ажил хаялтыг дуусгахын төлөө аль чадлаараа хичээн ажилласаар л байгаа боловч үр дүн…
-
УНТЭ мэдэгдэл гаргажээ

Эрүүл мэндийн байгууллагын ажилчид цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаяхаа мэдэгдээд байна. Тэгвэл өчигдөр Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэл “Ажил хаялтад орон даяар 30 гаран эмнэлэг оролцоно” хэмээн урьдчилж мэдэгдсэн. Тэд зарим эмнэлгийн удирдлагуудад ЭМЯ-наас дарамт шахалт үзүүлээд байгаа талаар мэдээлсэн юм. Өчигдөр Яаралтай тусламжийн төв, ЭХЭМҮТ зэрэг эмнэлгийн захиргаа ажил хаяхгүй…
-
Эхнэрээ зодсон гэх шалтгаанаар цагдан хоригдоод байсан Б.Эрдэнэсүхийг хугацаанаас нь өмнө суллажээ

22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг 10-р сарын 16-нд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргаж байсан. Тэгвэл түүнийг хугацаанаас нь өмнө суллаад байна. Учир нь Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч нарын зүгээс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжийг…
-
Даатгалын байцаагч нарын дунд хуулийн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа

Нийгмийн даатгалын байгууллагад холбогдох гүйцэтгэх баримт бичгийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа эрчимжүүлэх хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар”-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Өмгөөллийн цэгц хүч” ХХН-тэй хамтран ажиллаж “Төлбөр төлөгч хуулийн этгээд болон төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын…
-
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Тухайлбал: 2025 оны арванхоёрдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн…
-
Цагдаагийн удирдлагуудын дунд бүтцийн өөрчлөлт хийж эхэллээ

Өнгөрсөн мягмар гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ЦЕГ-ын даргаар хошууч, генерал Ж.Болдыг томилсон. Тэр дотооддоо бүтцийн өөрчлөлт оруулж, томилгоо хийж эхэллээ. Тэрээр нэн тэргүүнд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга, хурандаа Г.Арсланхуягийг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын даргаар томилов. Харин нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Э.Товуудоржийг Хар тамхитай тэмцэх албаны даргаар томилсон байна.
-
Сонгинохайрханы хүүхдүүдийн дунд донтолтоос сэргийлэх аян зохион байгуулна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн жилд хандаж байгаа хүүхдүүдийн 30 хувь нь дэлгэцэнд донтжээ. Гар утас хэтрүүлэн хэрэглэснээс болж, дунджаар 200-300 хүүхэд тус төвд жилд ханддаг. Иймд хүүхэд, залуучуудын дунд гар утас, дэлгэц болон электрон тамхины сөрөг нөлөөг бууруулах, зөв дадал төлөвшүүлэх, донтолтоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах…
-
10-р сард Сүхбаатар боомтоор нийт 46.3 мянган тонн АИ-92 автобензин орж иржээ

2025 оны 10 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас нийт 59 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалснаас, 2025 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сүхбаатар боомтоор нийт 46.3 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж ирээд байна. Сүүлийн 3 хоногийн байдлаар Сүхбаатар боомтоор: 10 дугаар сарын 27-нд – 52 вагон,10 дугаар сарын 28–29-нд…
-
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг өнөөдөр иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэх юм. Татварын ерөнхий газраас III улирлын буцаан олголтын мөнгөөрөө газрын төлбөр, авто тээврийн хэрэгслийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг зургаан төрлийн татварыг 2025 оны 10-р сарын 20-24-ний өдрүүдэд төлөх боломжтойг сануулж, татвараар хялбархан төлөх цонх нээжээ.
-
130 гаруй адуу, малыг хориглосон бүсээс гаргажээ

Цагдаа болон онцгой байдлын алба хаагчид Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орж ирсэн 130 гаруй адуу, малыг хориглосон бүсээс гаргажээ. Иймд иргэдийн хориглосон бүсэд малаа бэлчүүлэхгүй байхыг анхаарууллаа. Хэрэв хориглосон бүсэд малаа оруулсан тохиолдолд зөрчлийн хуулиар торгууль оногдуулах юм. Одоогоор 4 иргэнийг хориглосон бүсэд мал бэлчүүлсэн гэх үндэслэлээр торгоод байна.