-
Баян-Өлгийн Улаанхусад 150 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгөөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барьж, ашиглалтад орууллаа. Барилга, байгууламж байнгын ашиглалтад оруулах улсын комисс өчигдөр уг барилгыг шалгаж, ашиглалтад хүлээн авчээ. Үүнийг “Буянтын боргио” ХХК барьсан байна.
-
Увсын Наранбулагт өнөөдөр дахин газар хөдөллөө

Манай улсад өчигдөр оройноос эхлэн 2 аймагт газар 3 удаа хөдлөөд байна. Үүний 1 нь Говь-Алтайд, нөгөө 2 нь Увсад бүртгэгдлээ. Увсын Наранбулагт өнөө өглөө яг нэг голомтод газар 2 удаа дунд зэргийн хүчтэй хөдөлсөн нь анхаарал татаж байна. Өнөөдөр /2025.08.28/ 11:00:03 цаг. Хамгийн сүүлд Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар 4.2 магнитудын хүчтэй чичирхийллээ.…
-
ОБЕГ-ын алба хаагчид БНХАУ-ын цэргийн сургуульд сурна

Онцгой байдлын байгууллагаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн найман алба хаагч БНХАУ-ын Цэргийн сургуульд суралцахаар болжээ. Тодруулбал алба хаагчид цэргийн командлал, явган цэргийн командлал, компьютер, сүлжээний технологи, сувилахуйн ухаан, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, харилцаа холбоо тоног төхөөрөмжийн дэмжлэг гэсэн найман төрөл мэргэжлээр суралцах аж. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг алба…
-
Газар 5.3 магнитудын хүчтэй хөдөллөө

Увс аймгийн Наранбулаг сумын нутагт өнөөдөр /2025.08.28/ 10:22:50 цагт газар 5.3 магнитудын хүчтэй хөдөллөө. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тодорхойлсноор уг чичирхийлэл газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.53 92.77-т үүсжээ. Чичирхийллийн төв:
-
Тавилгын материал тээвэрлэж явсан ачааны машин шатжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу тавилгын материал тээвэрлэж явсан ачааны машин өнгөрсөн шөнө Эрдэнэ сумын Еншөөв багийн Нартын хошуунд явж байхдаа шатжээ. Уг галын дуудлагыг 8-р сарын 27-ны 23:40 цагт гал сөнөөгчид хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 17 дугаар ангийн албан хаагчид уг дуудлагаар очиж,…
-
В1 давхар, гараашаас 120 тн ус соруулжээ

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт 8-р сарын 26-ны 16:55 цагт орсон түр зуурын усархаг борооны улмаас орон сууцны хотхоны гарааш болон зоорийн давхар, гэр усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 7 өрхийн 7 гэр, 9 хашаа, 2 байшин, 1 орон сууцны зоорийн давхар, 4 гарааш, 1 аж ахуйн нэгжийн барилгын зоорийн давхраас нийт 120…
-
БНСУ-д 17 улсын иргэд гэрээтээр ажиллаж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Солонгос Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Донмён Кимтэй /2025.08.28/ уулзаж, хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх, хүлээн авах асуудлаар санал солилцлоо. Монгол Улс 2004-2025 онд Бүгд Найрамдах Солонгос Улс руу давхардсан тоогоор нийт 38,5 мянган иргэнийг ажиллах хүчээр илгээсэн. Манай улсын иргэд төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, электрон, хог хаягдал…
-
102 настай Японы иргэн Фүжи уулын оргилд гарсан хамгийн өндөр настай хүнээр тодорчээ

102 настай Япон улсын иргэн Кокичи Акузава Фүжи уулын оргилд гарсан хамгийн өндөр настай хүнээр тодорч, Гиннессийн дээд амжилтын эзэн болсон байна. Тэрээр хууч өвчин, зүрхний асуудал зэргээ даван туулж Фүжи уулын оргилд гарч чадсан бөгөөд өөрийн энэхүү амжилтыг тогтмол ууланд алхдагтай холбон тайлбарлаж, мөн долоо хоног бүр тогтмол бэлтгэл хийж байснаа хэлжээ. Харин ахиж…
-
Цэцэрлэгт хамруулах 2-р шатны бүртгэл өнөөдөр эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт явах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэх 1-р шатны цахим бүртгэл 2025.08.04-2025.08.18-нд явагдаж дууссан. 2-р шатны хүсэлтийг 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны өдрийг дуустал “EMongolia” системээр хүлээж авна. 1-р шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхдийг 2-р шатны бүртгэлд хамруулах юм байна. Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлсэн цэцэг эх, асран хамгаалагчдад хариуг нь бүртгүүлсэн…
-
Танилц: Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн сумд

Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зуншлагын зураг гаргалаа. Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 54 хувьд хэвийн, нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна. Бэлчээрийн даацыг тооцож гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 16.1 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 18.5 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 30.7 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 16.3 хувь нь даац…