-
Хотын төвд орж ирсэн малыг хашиж байна

Дархан-Уул аймаг дахь нийтийн эзэмшлийн цэцэрлэгт орсон малыг тус аймгийн Тохижилт, үйлчилгээний газар хашдаг. Хотын цэцэрлэг, мод, зүлгээ хамгаалах зорилгоор малыг хашиж, эзэнд нь буцааж өгдөг юм. Үүнийг зарим иргэн шүүмжилдэг. Мал бол хот, суурин газарт байх ёсгүй хөрөнгө. Улс, орон нутгийн төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр жил бүр хотын цэцэрлэг, гудамж талбайг тохижуулан, мод, зүлэг…
-
Автомашинаа асааж, эзэнгүй орхихгүй байхыг санууллаа

Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг энэ онд 201 бүртгэгдсэн. Тухайлбал, энэ оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б” Hyundai Sonata, 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн “Д” Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алджээ. Хүйтний улирал…
-
14 хоногт угаартсан гэх 122 тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн 10-р сарын 28-наас 11-р сарын 10-ны хооронд НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 122 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл БГД-6, СХД,-35, БЗД-35, ХУД-7, СБД-17, ЧД-16, Налайх дүүрэгт-4 бүртгэгджээ. Угаарын хийнд өрстөн хүмүүсийн 71 хувь нь 18- аас дээш, 29 хувь нь 0-17 насныхан…
-
Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг ISF.mn системд шилжүүллээ

Гадаадын иргэн, харьяатын газрын систем шинэчлэлтийн хүрээнд Монгол Улсад албан болон хувийн хэргээр түр ирэгч гадаадын иргэний визийн хугацаа сунгах болон визийн шилжүүлэг хийлгэх үйлчилгээний хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс байгууллагын immigration.gov.mn сайтаар дамжуулан, шинэ системээр хүлээн авна. Тодруулбал, e-visa.mn системээр үзүүлж байсан визийн хугацаа сунгах, визийн шилжүүлэг хийлгэх үйлчилгээг зогсоож, үйлчилгээний…
-
Хүүхэд-хайр-ирээдүй хүүхдийн үндэсний чуулган болно

Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн арга хэмжээний хүрээнд “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүүхдийн үндэсний чуулганыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Хүүхдийн үндэсний чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөлөгч хүүхдүүдийг тэгш хамруулж, шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн санал…
-
Филиппин багш нар ЕБС-д багшлахаар Монголд ирлээ

Баянгол дүүргийн 2025-2028 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2 Суралцагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг дэмжих “Баянгол боловсрол” арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Филиппинээс 19 багш Монголд авч ирж ЕБС-ийн сурагчдад англи хэлний хичээлийг заалгах юм. Тэгвэл эхний ээлжинд 18 сургуульд багшлахаар 11 багш Монголд иржээ. Эх сурвалж: БГД-ийн Боловсролын хэлтэс
-
Зөвлөгөө: Даарвал барилдуулагч бадган барагдана

Өвөл ирж, гадаа хүйтрэхээр хүний бие махбод илчээ хурааж эхэлдэг. Энэ үед арьсны шар үсний сүв хаагдаж, ходоодны галын илч ихэсдэг.Даарвал бөөр, давсаг, бэлхүүсний өвчин , эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин тусна. Цаашлаад хий, бадган хямарч, ханиад, яс, үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчин үүсэх суурь болдог.Биеийн үл барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь…
-
Нийгмийн даатгалын багц хуулийн сургалт зохион байгуулав

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах зорилгоор Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Глобал нэгдэл ХХК-ийн ажилтнуудад 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаарх сургалтыг танхимаар зохион байгуулав. Сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль,…
-
Монголд анх удаа “AI Ready Data Center Summit Mongolia” арга хэмжээ зохион байгуулагдлаа

“Эс Системс” ХХК (Шунхлай групп), “Саммит Компьютер Технологи” ХХК, “Dell Technologies”, “Huawei Technologies” болон “CIO Club Mongolia” байгууллагууд хамтран Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, дараагийн түвшний дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх зорилготойгоор “AI Ready – Data Center Summit Mongolia” арга хэмжээг Aurug Place-д 2025 оны 11-р сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Аливаа технологийн суурь…
-
Ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна

“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ болон “Иргэний оролцоотой ногоон сэтгэлгээ” ТББ хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг нь байгаль орчны хамгаалал, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих үндсэн зорилготой. Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиров. Үүнд: