-
Гадаадын иргэд виза картаар төлбөрөө хийх боломж бүрджээ

Нийтийн тээврээр зорчиход төлбөрийн систем илүү амар хялбар болж байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас онцоллоо. Тухайлбал, Шинэ төлбөрийн систем нэвтэрснээр бүх төрлийн банкны картыг уншдаг болсон. Мөн гадаадын иргэд виза картаар төлбөрөө хийх боломж бүрджээ. Түүнчлэн гар утсаараа тухайн чиглэлийн автобусны зорчигчдийн дүүргэлт, хаана явж байгааг нь харах юм. Нийслэл хотод өдөрт нийтийн тээврийн 1,178…
-
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцааж авах тухай мэдэгдлийг Н.Энхбаярт өгнө

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хандан хууль бусаар өмчлөөд удаж буй “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авахаа мэдэгдээд байсан. Тэгвэл НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан өнөөдөр 17:00 цагт Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид буцааж авах тухай мэдэгдлийг өгнө. Өргөө зочид буудал хотын төвд, Гутлын 22 гудамжинд байрладаг. Энэ…
-
240 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орлоо

Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 240 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. Үүнийг улсын төсвийн хөрөнгөөр “РСТ” ХХК барьсан байна. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс уг барилгыг 11 дүгээр сарын 3-нд шалгаж, ашиглалтад хүлээн авав.
-
Нийслэлийн 9 байршилд үерийн далан барина

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлуудыг хийнэ. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, Дэлхийн банкны зөвлөх баг оролцож байна. Зөвлөхийн дүгнэлтээр, Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, ажлын өртөг болон гүйцэтгэлийн…
-
Нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөлдлөө

ОХУ-ын Агаар, сансрын хүчний Ерөнхий командлалын Нислэгийн аюулгүй байдлын албаны бүрэлдэхүүнтэй хамтарсан агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр туршлага солилцох анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Уг зөвлөлдөх уулзалтаар нислэгийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүйн орчин, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдлага, зохион байгуулалт болон осол, зөрчлийг шинжлэн шалгах арга аргачлалын талаар…
-
Авто эргүүлийн үйл ажиллагаанд смарт чип ашиглаж байна

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэлийн 6 дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр дуудлага, мэдээлэлд очих хурд нэмэгдэж, алба хаагчдын ажлын ачаалал буурч, дуудлага мэдээллийн шийдвэрлэлтэд ахиц гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт авто эргүүлийн чиглэлд 100 автомашинаар, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд дунджаар 10-13 минутын дотор очиж, шийдвэрлэн ажиллаж эхэлжээ. Авто…
-
“Шинэ тэнгэр газар” гэх шашны гаж урсгалаас болж иргэд хохирч байна

Христийн шашны “Шинэ тэнгэр газар” урсгалд орж, хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хохирогч: -Энэ урсгалынхан гудамжинд зогсож, иргэдийг “Англи, солонгос хэлний үнэгүй сургалтад хамруулна”, “Виз гаргуулахад зөвлөгөө өгнө” гэж худлаа ярьж, шашны урсгалдаа оруулдаг. Сүмдээ элсүүлэхдээ итгэгчийн орлогын эх үүсвэр, зээл, ар гэрийн байдал гэх мэт хувийн дэлгэрэнгүй мэдээллийг нь авдаг. Ингээд зогсохгүй…
-
Аранз, хүн нэг бүрийн байлдааны хувийн хэрэгслийн үзлэг хийв

Зэвсэгт хүчний 325 дугаар анги 2025-2026 оны сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Бие бүрэлдэхүүн цугларах дохиогоор ажиллаж, аранз, хүн нэг бүрийн байлдааны хувийн хэрэгсэл, бичиг баримтын үзлэг хийж, Зэвсэгт хүчний 2025-2026 оны сургуулийн жилийн нээлтэд цахимаар оролцож, үргэлжлүүлэн цуглав. Цуглааныг “Цэргийн сургалт, бэлтгэл зохион байгуулах” тухай ангийн захирагчийн тушаалыг уншиж танилцуулснаар эхлүүлж, захирагч…
-
3 улсын аялал жуулчлалын сайд нар Дарханд хуралдана

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын 9 дэх хурал 11 дүгээр сарын 7-нд Дархан-Уул аймагт болно. Энэ хурлаар гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгасантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтарсан санаачилгуудын талаар хэлэлцэх юм байна. Мөн 2025…
-
Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж байна

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах зорилгоор Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Багшийн сургууль“-ийн ажилтнуудад 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаарх сургалтыг танхимаар зохион байгуулав. Сургалтаар…