-
Дарханд хүүхэд хулгайлах гэж завдсан эрэгтэйг тогтоожээ

Цагдаагийн байгууллагад өнөөдөр 12.30 цагийн орчимд Дархан сумын 9 дүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй хүн 4-5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж хойшлуулшгүй ажиллагааны явцад цугларсан баримтуудаар 30 орчим…
-
Түймэр унтраах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Үүрт уул”, Ерөө сумын “Гуртын уул” гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод ажиллах 40 орчим алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “EC 145” загварын нисдэг тэргээр хүргэжээ. Нисдэг тэргээр хүргэгдсэн НОБГ, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
-
С.Баяр: Туулын хурдны зам бидэнд хэрэгтэй, технологийн нарийн шийдэлтэй учраас Хонгконгийн компани барих нь ч зөв

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийг нийслэлээс хэрэгжүүлж байгаа. Үүний анхдагч төслийн нэг нь Туулын хурдны зам. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 орчим…
-
14 хоногт иргэд “E-Barimt” аппликэйшн ашиглан 488 сая төгрөгийн шимтгэл төлжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар шимтгэлийн нэгдсэн мэдээллийг танилцуулжээ. Өнгөрсөн 14 хоногт И-баримт гар утасны аппликейшнээр 615974 иргэд 488 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна. Мөн И-Монголиагаар 123617 иргэд 554 сая төгрөгийн шимтгэл төлөгджээ. Эрүүл мэндийн даатгалын санд 14 хоногт нийт 1 тэрбум орчим төгрөг цугларсан аж. Үүнээс гадна…
-
Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог 2,000,000 төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг, амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог 3,500,000 төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 4,500,000 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Энэхүү шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс…
-
БНХАУ-д нийтийн тээврийн инженер, техникийн ажилтнуудын онолын болон практик сургалт хамрагдлаа

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд БНХАУ-ын Жэнзоу хотын Юүтонг автобусны үйлдвэрт сургалтад хамрагдлаа. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК БНХАУ-ын “Юүтонг бус” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийсэн. Үүний хүрээнд Юүтонг ZK6116HG маркийн автобус ашиглагч ОНӨААТҮ-ийн газрууд болон “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ” байгуулсан 12 аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер,…
-
Бөхчүүдээс авсан допингийн хариуг 16:30 цагт зарлана

“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д 2025 оноос дагаж мөрдөхөөр тусгасны дагуу 21 аймаг 3 дүүргийн баяр наадмын шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авах буюу нийтдээ 96 бөхөөс допингийн шинжилгээ авна гэж мэдэгдсэн. Ийн улсын их баяр наадам болон 18 аймаг 3 дүүргийн 84 бөхөөс шинжилгээ авсан билээ. Тэгвэл бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариуг Монголын допингийн…
-
Алдарт “Пингу” хүүхэлдэйн цуврал дахин дэлгэцнээ гарна

Алдарт “Пингу”-ийн шинэ цуврал 18 жил завсарласны дараа дахин телевизийн дэлгэцнээ гарах гэж байна. Шинэчилсэн хувилбарыг “Wallace and Gromit”, “Chicken Run” киногоор алдаршсан хүүхэлдэйн киноны студи Аардман “Mattel” тоглоомын компанитай хамтран stop-motion хэлбэрээр бүтээх бөгөөд 2025 оны сүүлчээр албан ёсоор нээлтийг нь хийх аж. Пингу цувралыг анх 1980-аад онд Отмар Гутманн Швейцарийн телевизэд зориулан бүтээсэн…
-
Вакцинаас татгалзаж, хүүхдээ эрсдэлд оруулах шаардлага байна уу? эцэг, эхчүүдээ

Улаанбурхан өвчнөөр 10 хүүхэд нас бараад байна. Вакцины эсрэг сөрөг сурталчилгаанаас үүдэлтэй, вакцинжуулалт хангалтгүй хийгдэж 2015-2016 онд улаанбурхнаар 130 гаруй хүүхэд нас барсан түүх бий. 9 жилийн өмнөх энэ цикл ахин давтагдах вий гэдэг болгоомжлол Эрүүл мэндийн салбарынханд байна. Хэдийгээр тархалтын дэгдэлт буурч байгаа ч тархалт бүрэн дуусаагүй байхад намрын томуугийн дэгдэлт нэмэгдээд ирвэл өвчний…
-
Ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгож нэмжээ

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг дүүргүүд хариуцдаг болсон. Энэ жил арчилгааны төсвийг нэмэгдүүлж өгснөөр ногоон байгууламжийг ойрхон давтамжтай арчлах төдийгүй ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэх боломж бүрджээ. УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, ерөнхий дендорлогич Н.Отгонбаяр: Өнөөдрийн байдлаар есөн дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320…