-
101 настай буурлыг Алтангадас одонгоор шагнажээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хамгийн өндөр настан эдүгээ 101 настай. 10 дугаар багийн иргэн Б.Рэгзэдмааг Монгол Улсын Ерөнхийлөгч Алтангадас одонгоор шагнажээ. Шагналыг тус аймгийн засаг Л.Төмөрбаатар гардуулан өглөө.Тус аймагт 15150 өндөр настан амьдарч байгаагийн 67.9 хувь нь эмэгтэй.100-гаас джэш насны 2 ахмад байна.
-
Хүүхдийн байгууллагуудыг машинтай болгов

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Өмнөговь аймгийн 15 сумын Хүүхдийн төлөө зөвлөлөөр дамжуулан, 1000 хүүхдэд бэлэг хүргүүлжээ. Мөн Хүүхэд, гэр бүлийн газарт 8 хүний суудалтай автомашин олгов. Хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байрыг бага оврын суудлын автомашинтай болголоо.
-
Өнөөдөр Умард Солонгост хүүхдийн баяр тэмдэглэнэ

Өчигдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Дэлхий нийтээр тэмдэглэсэн бол Умард Солонгос хүүхдийн баярыг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өдгөө Дэлхийн 40 гаруй улс өргөн тэмдэглэдэг. Ингэхдээ өөр өөрсдийн онцлог, уламжлал, ёс заншлаар тэмдэглэдэг уламжлалтай. Тухайлбал, Украин улс маш өргөн цар хүрээтэй наадам зохион байгуулж, шилдэг хүүхдүүдэд Засгийн газрын шагнал олгодог.…
-
Цэнгэлдэх хүрээлэнд цаашид согтууруулах ундаа зарахгүй

“Зуны зугаа” тоглолтын үеэр үүссэн эмх замбараагүй байдлаас болж олон гэмтэж, 3 хүн хутгалуулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан мэдэгдэл гаргажээ. Түүний мэдэгдэлд: Цаашид төв цэнгэлдэх хүрээлэнд тоглогдох бүх тоглолт дээр согтууруулах ундааны зүйлсийг худалдаалахгүй!2025 оны 6,7,8,9 саруудад нийт 40 гаруй зуны шоуг төв цэнгэлдэх хүрээлэн зохион байгуулахаар…
-
“Зуны зугаа” тоглолтын үеэр 3 хүн хутгалуулжээ

Өчигдөр болсон “Зуны зугаа 2025″ шоуны үеэр үзэгчид нэг, нэгнийхээ биед халдаж, хэд хэдэн хүн хутгалуулсан тохиолдол гарчээ. Цагдаагийн байгууллагад зөвхөн тоглолтын үеэр биед халдлаа гэх 35 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Зуны зугаа” шоуны энэ жилийн онцлох артистаар 113 тодорч, өчигдөр /2025.05.31/ Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийсэн юм. Тэгвэл…
-
Баян-Өлгий аймагт автомашины ослоос болж 3 хүүхэд амиа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 01-ний өдрийн өглөөниы 05 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн. Ослын улмаас 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд амь хохирсон харамсалтай хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй 17 настай эрэгтэй хүүхэд төрсөн…
-
О.Насанжаргал: Буцаад ирэхэд аав, ээж салчихсан байсан

Монгол Улсад 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна. Тэдний дийлэнх нь хөвгүүд. Хүүхэд наснаасаа морь унаж, барилга дээр ажиллаж, хүнд хүчир ажил хийсэн О.Насанжаргал тэдний нэг. Тэр боловсрол эзэмшиж чадаагүй ч дүү нараа боловсролтой болгохын төлөө хөдөлмөрлөж яваа юм. Одоо тэрээр дугуй засварын газарт ажиллаж байна. -Дугуй засварын газарт хэр удаан…
-
Утсаа орхиж, ухаанаа тэжээсэн хүүхдүүд хуудас эргүүлэхийн жаргалыг мэдэрч байна

Хүүхдийн төв номын сангаар хаалгаар орвол анир чимээгүй орчинд ном дэлгэн уншиж суугаа олон хүүхдүүд харагдана. Тэдгээр хүүхдүүдийн нүдэнд утасны гэрэл биш номын мөрүүд гэрэлтэнэ. Бидний зочилсон танхим бол “Их мэдэх” танхим юм. Энэ танхимд хүүхдэд зориулсан төрөл бүрийн хэдэн мянган ном бий. Хүүхдүүд өөрсдийн сонирхлоороо дуртай номоо сонгон авч, ширээнд эсвэл хивсэн дээр…
-
Түр байранд үүрдийн хайр мөрөөдсөн хүүхдүүдийн хариуцлагыг ээж, ааваас нь нэхье

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр тохиож байна. Хүүхэд бүрийн ээж, аавтайгаа байж, инээд хөөрөөр цалгиж, эрхэлж баярлан, дэрвэгнэн хөөрдөг хүсэн хүлээдэг өдөр нь өнөөдөр. Тэнд аав, ээжтэйгээ баярлан, хөөрч яваа үрс харагдах ч өөр нэгэн талд аав, ээжээсээ хол, уулзаагүй удсан олон хүүхдүүдийн дүр зураг харагдана. Энэ бол хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр…
-
“Мөрөөдөл торонд хашигддаггүй”

Хангинасан төмөр сараалжин хаалганы цаана хүүхэд насныхаа нэг хэсгийг өнгөрүүлж байгаа энэ хүүхдүүд болох болохгүйн учир начрыг нарийн тунгаагаагүйгээсээ болж ялын тогтоол уншуулж хатуу сургамж авсан томоогүй жаалууд. Тэд сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад дөчин хэдүүлээ хүмүүжиж байна. Хэдийгээр бүгдээрээ ялын тогтоол сонсож хугацаатай хүмүүжихээр ирсэн ч тэдний хүүхэд насыг хайрлаж ажил хөдөлмөр хийлгэдэггүй. Зөвхөн сурах…