-
ОБЕГ: Албан хаагчдыг 12 төрлийн үзлэг, оношилгоонд хамруулж байна

Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх хүрээнд эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд жил бүр хамруулдаг. Энэ хүрээнд ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн хэлтсийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн Онцгой…
-
Хүний эрхийн сурах бичиг, гарын авлагыг боловсролд нэвтрүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаярын тушаалаар “Хүний эрхийн боловсрол” хөтөлбөр, гарын авлага боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан анхны хурлаа хийлээ. Уг ажлын хэсэг нь ЕБС-ийн ахлах ангийн (Х-ХІІ анги) болон эрх зүйч, багш мэргэжлээр суралцаж буй их дээд сургуулийн суралцагчид, хууль сахиулах байгууллагын болон төрийн албан хаагчдад зориулсан хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага боловсруулж, олон…
-
Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй ихцагаан хотон Хар-Ус нууранд иржээ

Дэлхийд цагаан хотон шувууны 8 зүйл бий. Эдгээрээс манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй ихцагаан хотон (Pelecanus onocrotalus) шувуу Хар-Ус нууранд өнөө жил иржээ. Түүний зургийг “Шувууны” гэх Л.Жаргалсайхан 2025 оны 5 сарын 17-нд Хар-Ус нууранд авч, баталгаажуулсан байна. Борцгор хотонгоос арай өөр, хавдаж булдруутсан эвэр мэт овойсон духтай, тод ягаан шар, цайвар цэнхэр хошуутай.…
-
“Маргаашийн нар” нөлөөллийн аян зохион байгуулж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтэс хорих ангиудад ял эдэлж буй хүмүүжигчдэд урлагаар дамжуулан эерэг нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Маргаашийн нар” нөлөөллийн аян зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, баривчлах байранд байгаа нийт 450 орчим…
-
53 орны 16.930 иргэнд цахим виз олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газарт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 25.582 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт иржээ. Тэдний 98.1 хувь буюу 25.094 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож, 1.9 хувь буюу 488 иргэнд виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ.Түүнчлэн Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан…
-
Монголд цөөхөн ирдэг Дорнын өрөвтас 3 өндөг гаргажээ

Дорнын өрөвтас (Ciconia boyciana) бол Монгол оронд нүүдлийн үeдээ цөөхөн бүртгэгдсэн, ховор шувуу юм. Монголын шувуу хамгаалах төвийн тогоруу судлах баг Хэрлэн голд энэхүү өрөвтасын үүрийг олоход, 3 өндөг гаргасан байжээ. Тус судлаачид 2024 онд Хэрлэн гол дагуу нийт 4 Дорнын өрөвтас бүртгэжээ. Судлаач Э.Баасансүрэнгийн авсан Дорнын өрөвтасын зургийг уншигчдадаа танилцуулъя.
-
Улсын арслан Ц.Бямба-Отгон мод тарих чэлленжид “SG Apes”-ын Н.Ганбаатарыг дуудлаа

Ойн газар “Надад хамаатай” нөлөөллийн аян өрнүүлж эхэллээ. Өнөө жилийн турш өрнөх энэ аяныхаа хүрээнд хүмүүсийн ойн талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулах зорилгоор “Явдаг АХА” тэмцээн зохион байгуулж байна. Олны танил хүмүүсийг энэ аянд нэгдэж, мод тарихыг уриалж буй аж. “Надад хамаатай” мод тарих чэлленжид улсын арслан, ойн инженер Ц.Бямба-Отгоныг дуудлаа. Тэрээр уг аянд нэгдэн, мод…
-
Аймгууд агаарын чанараа хянах станцтай боллоо

БНСУ-ын Байгаль орчны яамны буцалтгүй тусламжаар Монгол Улсын 21 аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг агаарын чанараа хянах автомат станцтай болгож байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийн УЦУОШТ-д агаарын чанар хянах автомат станц суурилуулав. Ийн манай улсын 4 аймаг ийм станцтай болж байна. Аймгууд агаарын чанараа 08:00, 14:00, 20:00 цагт механик аргаар хэмждэг. Одоо минут тутамд…
-
Гэрэл зургийн сурвалжлагч нар намын бүлгүүдэд шаардлага хүргүүлэв

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/-ноос УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон парламентад суудалтай дөрвөн намын бүлгийн дарга нарт хандан, өнөөдөр /2025.05.20/ шаардлага хүргүүллээ. Учир нь 2025 оны тавдугаар сараас эхлэн гэрэл зурагчдыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд орохыг хориглоод байгаа юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн гаргасан уг шийдвэр нь төр, засгийн нээлттэй үйл ажиллагааны байдлыг хаасан нөгөө…
-
Барилга дээрээс дахин хүн унаж, амиа алдлаа

Энэ оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд “Барьж байгаа барилгын 11-р давхраас хүн унаж, нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Түүний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” өндрөөс унаж нас барсан байв. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна. Уг…