-
71-р цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулав

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 71 дүгээр цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийг “Жавхланттур” ХХК барьж, ашиглалтад орууллаа. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс уг өргөтгөлийг 8 дугаар сарын 19-ний өдөр шалгаж, ашиглалтад хүлээн авсан байна. Уг өргөтгөлийн зураг төслийг “Алтайн газрын хүч” ХХК боловсруулжээ.
-
Сургуульд орох хүүхдийн тоо өмнөх жилийнхээс 30 мянгаар нэмэгджээ

2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар 300 орчим мянган хүүхэд цэцэрлэгт явна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо өмнөх жилийнхээс цөөрч байгаа ч хүн амын нягтаршил харилцан адилгүй байгаагаас шалтгаалан, зарим газарт шинээр анги танхим хэрэгтэй болжээ.Ерөнхий боловсролын сургуульд 830 орчим мянган хүүхэд суралцана. Энэ нь өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ гэсэн үг юм байна. Үүнтэй холбогдуулан…
-
2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг 18.6 сая тасалбар борлуулаад байна

Японы Осака хотноо зохиогдож буй 2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармагийн тасалбарын борлуулалт арга хэмжээг зохион байгуулах зардалтайгаа тэнцэх хэмжээнд дөхөж ирээд байгаа талаар зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ. 2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулах холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ишигэ Хироюки даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ энэ сарын 15-ны байдлаар нийт 18.66 сая ширхэг тасалбар борлуулж,…
-
Киргизэд сурахыг хүсэгчдийг бүртгэх хугацааг сунгалаа

Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад оролцогсдыг цахимаар бүртгэх хугацааг сунгалаа. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын их, дээд сургуульд хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрт тус тус нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна. БҮРТГЭЛ 2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРӨӨС…
-
Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна. Хүн төрөлхтөн анх гэрэл, сүүдрийг ашиглан, аливаа юмсын дүрсийг хальсан дээр буулгахаар оролдсон нь 1826 онд бүтсэн байна. Үүнээс хойш 13 жилийн дараа 1839.08.19-нд Франц улсын Шинжлэх ухааны академи анх удаа олон нийтэд гэрэл зураг буулгах дагертип аргыг танилцуулжээ. Энэ өдрийг 2009.08.19-нд анх Дэлхий нийтээр Дэлхийн гэрэл зургийн…
-
“Найзууд” цувралын жүжигчин Мэттью Перригийн үхэлд “Кетамины хатан” буруутай гэдгээ хүлээжээ

“Найзууд” цувралын Чэндлерын дүрээрээ алдартай жүжигчин Мэттью Перригийн үхэлд буруутай гэдгээ хууль бус эм бэлдмэл, мансууруулах бодисын худалдаачин эмэгтэй хүлээжээ. Өдгөө 42 настай, “Кетамины хатан” хочит Жасвин Сангха жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн кетамин хэмээх эм бэлдмэлийг худалдсан гэх зэрэг нийт таван хэрэгт буруутгагдсан бөгөөд тэрээр дээрх хэргүүдэд буруутай гэдгээ хүлээсэн талаар АНУ-ын Хуульзүйн департмент…



