Category: Нийгэм

  • Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монголын баг оюун ухаан сорино

    Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монголын баг оюун ухаан сорино

    Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад Болив улсын Сукре хотноо нээлтээ хийлээ. Энэхүү олимпиадад Дэлхийн 90 орны 340 орчим сурагчид өрсөлдөх юм. Ингэхдээ программчлах ур чадвараараа хоёр өдөр тус бүр 3 бодлого, нийт 6 бодлого бодно. Манай улсаас 4 сурагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд олимпиадын техникийн орчин нөхцөл, системтэй ажиллах туршилтын өдрийн бодолтын…

  • Улсын арслангууд Дорноговьт зодоглож байна

    Улсын арслангууд Дорноговьт зодоглож байна

    Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 94 жил, Говийн Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн баяр наадам өчигдөр эхэлсэн билээ. Тус наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нарын магнайлсан 128 бөх барилдаж байна. Харин Дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс нарын тэргүүтэй улсын заан, харцага цолтой бөхчүүд Увс аймгийн 100…

  • Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоол байгуулах ажил үргэлжилж байна

    Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоол байгуулах ажил үргэлжилж байна

    Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр байршилд тохижилтын ажил дуусах шатандаа үргэлжилж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, Кэй Эйч апартмент байрны баруун тал, Сүхбаатар дүүргийн, 8 дугаар хороо, Спортын төв ордны баруун талын авто зогсоолын асфальт хучилт, тэмдэг тэмдэглэгээг шинээр хийж гүйцэтгэлээ. Мөн 17 байршилд…

  • ОХУ-ын шатахууны хориг Монгол улсад нөлөөлөхгүй гэв

    ОХУ-ын шатахууны хориг Монгол улсад нөлөөлөхгүй гэв

    ОХУ-д авто бензиний үнэ өсөж эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахуун экспортоо зогсооно гэж мэдэгдээд байгаа. Энэ хориг өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл энэ хориг Монгол улсад үйлчлэхгүй талаар Аж үйлдвэр эрдэс баяслгийн яамнаас мэдэгдлээ. ОХУ-ын засгийн газраас гаргасан дээрх тогтоол нь шатахууны гэрээтэй улс орнууд болоод Евро азийн гишүүн орнуудад нөлөөлөхгүй талаар дурдсан гэнэ. Өнөөдрийн байдлаар…

  • Автобусны самбарын зураглалыг автоматжуулж эхэлжээ

    Автобусны самбарын зураглалыг автоматжуулж эхэлжээ

    Улаанбаатар хотод нийт 1280 автобусны зогсоолтой. Өдөрт 1000 гаруй автобусаар 500 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж шинэчлэх ажлыг нийслэлээс үе шаттай хийж эхэлжээ. Автобусны самбарыг автоматжуулах ажлыг“Дата Дэүс” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд автобусны буудал болгонд тохирсон автобусны бүх чиглэлийн мэдээллийг газрын зурган дээрээс автоматаар…

  • “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад суралцана

    “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад суралцана

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 39 оюутан суралцахаар боллоо. Тэднийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулит, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд…

  • “Оюутан цэргийн” байлдагч АНУ-д суралцахаар шалгарчээ

    “Оюутан цэргийн” байлдагч АНУ-д суралцахаар шалгарчээ

    Монгол Улсын Засгийн газраас “Оюутан цэрэг” сургалтыг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд цэргийн мэргэжил олгох сургалтыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид түшиглэн зохион байгуулж байгаа юм. Тэгвэл тус сургалтад хамрагдаж буй байлдагч Лхагвадоржийн Чинзориг Америкийн Нэгдсэн Улсын “Drexel University”-д суралцах эрх авчээ. Тэрээр сургалтад хамрагдах явцдаа АНУ-ын Элчин сайдын яаманд ярилцлага өгсөн…

  • Наадмын өдрүүдэд жолоодох эрхгүйгээр жолоо барьсан зөрчил 1644 илэрчээ

    Наадмын өдрүүдэд жолоодох эрхгүйгээр жолоо барьсан зөрчил  1644 илэрчээ

    Цагдаагийн байгууллагаас, зургадугаар сарын 2-ноос эхлэн долдугаар сарыг дуустал “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. Арга хэмжээний хүрээнд замын эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж нийт 157 цэгт 403 албан хаагч хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Дээрх хугацаанд Улсын хэмжээнд 177 мянган тээврийн хэрэгсэлд шалгалт хийжээ. Үзлэг шалгалтаар 131143 тээврийн хэрэгсэл ямар нэгэн зөрчилтэй…

  • ТЦА: Наадмын өдрүүдэд 41 хүн гэмтэж, 8 хүн амиа алдсан

    ТЦА: Наадмын өдрүүдэд 41 хүн гэмтэж, 8 хүн амиа алдсан

    ТЦА-аас баяр, наадмын үеийн нөхцөл байдал, зам тээврийн осол, урьдчилан сэргийлэх аяны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Орон нутгийн замын 157 цэгт 403 албан хаагч 06-дугаар сарын 02-ны өдрөөс энэ сарыг хүртэлх хугацаанд 177 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг, хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар дөрвөн тээврийн хэрэгсэл тутмын гурав нь буюу 131,143 тээврийн хэрэгсэл зөрчилтэй гэх…

  • Хөвсгөл аймаг олон улсын анхны нислэгээ амжилттай хүлээн авчээ

    Хөвсгөл аймаг олон улсын анхны нислэгээ амжилттай хүлээн авчээ

    Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудал Чонжү-Мөрөн чиглэлийн олон улсын анхны нислэгээ амжилттай хүлээн авчээ. “Хүннү Эйр” компанийн нисэх онгоц Чонжү-Мөрөн чиглэлийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд энэхүү нислэг 4 цаг 10 минут үргэлжлэн Хөвсгөл аймагт буужээ. Цаашид тус компани 98 хүний суудалтай “Embraer-190” агаарын хөлгөөр Чонжү-Мөрөн чиглэлд нислэг үйлдэх юм.