-
Ээлжийн амралтын мөнгөө дутуу авбал маргаан таслах комиссоор шийдүүлэх боломжтой

Ажилтнуудын дунд амралтын мөнгөний талаар буруу ойлголт, асуудал гардаг учраас бид энэ удаа ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодож ажилтанд олгох ёстой байдаг талаар Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын ахлах шинжээч Ч.Янжинхорлоогоос тодруулав. –Ажилтан жилдээ нэг удаа ээлжийн амралт эдэлдэг. Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн бодож ажилтны гар дээр олгох ёстой байдаг талаар…
-
Ой хээрийн түймэрт 5937 бог, 470 бод мал өртжээ

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.07.02/ байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 149 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 77.1 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар өссөн байна. Дээрх түймрийн улмаас урьдчилссан байдлаар 663.317 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл% 125…
-
2025 оны Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
-
МУАЖ Г.Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөө түүний төрсөн нутагт сүндэрлэнэ

“Усны тунгалаг Тамирын гол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг 400 гаруй дууг амилуулж, уянгат сайхан хоолойгоороо ард олноо хоногшсон Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл агсны дурсгалыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг босгох бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Энэхүү гэрэлт хөшөө Увс аймгийн 100 жилийн ойн үеэр Улаангом хотод сүндэрлэх юм. Уг хөшөөг барих уран бүтээлчээр…
-
“Чингис хаан” нисэх онгоцны буудал Дэлхийн хамгийн их сайжирсан 10 буудлын нэг болжээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудал энэ оны Дэлхийн хамгийн их ахиц гаргасан нисэх буудлын жагсаалтын зургадугаар байрт багтжээ. Энэхүү жагсаалтыг агаарын тээврийн салбар дахь нэр хүнд бүхий Skytrax байгууллага гаргадаг бөгөөд дэд бүтэц, зорчигчийн үйлчилгээ, аюулгүй байдал, технологийн шийдэл зэрэг олон үзүүлэлтээр үнэлдэг байна. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг дэд бүтцээ иж…
-
Монгол Улсын Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, харилцагч, олон нийтэд сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Энэ хүрээнд /2025.07.02/ Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монгол улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Монгол улсын их…
-
Сэлэнгэ аймагт гарсан нэг түймрийг цурамд оруулж, таван түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй…
-
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн долдугаар сард бүртгэгджээ

Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдсан байна. Мөн усны ослын хувьд 12 гол, 2 нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар 2-с дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг…
-
Ченжүүд: Хонь 150-300 мянгын хооронд байна, наадам дөхөх үеэр үнэ буурна

Дулааны улирал ирсэн учир иргэд шинэ шөл ууж ядаргаагаа тайлах, хотоос гарч аялж, зугаалахдаа хорхог хийх зорилгоор шинэ хонь, ямаа худалдан авах нь нэмэгддэг билээ. Тэгвэл бид иргэдийн хамгийн ихээр зорьж очиж үйлчлүүлдэг “Эмээлт” зах дээр хонь, ямааны үнэ хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сурвалжиллаа. Тус зах дээр амьд хонь 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал…
-
Н.Арвинтариа: Охин тань гэр бүлээсээ хөндийрөөд байвал хүчирхийлэлд өртөж байх магадлалтай. Тиймээс заавал асууж ярилцаж байгаарай!

2025 оны зургаадугаар сарын 27-ны өдөр “GEM mаll” худалдааны төвд 36 настай эмэгтэй нөхөртөө хутгалуулж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа. Тэгвэл бид гэр бүлийн хүчирхийллийн талаар “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв” ТББ-ын захирал Н.Арвинтариатай ярилцлаа. -Хэдхэн хоногийн өмнө үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Энэ хэрэг гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй…